0
Сүүлийн өдрүүдэд цахим орчинд сайжруулсан шахмал түлшний үнэ нэмэгдэнэ гэх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Үүнтэй холбогдуулан "Тавантолгой түлш" ХХК-иас мэдэгдэл гаргалаа.
Мэдэгдэлд,
"Тавантолгой түлш компани үйлдвэрлэлийн 5 шугамаар хоногт 2500-2800 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна. Мөн нийслэлийн хэмжээнд 21 агуулахад 40 мянга гаруй тонн шахмал түлшний аюулгүйн нөөцтэй байна.
Манай компани 25 кг-ийн шуудайтай шахмал түлшийг 3750 төгрөгөөр борлуулдаг. “Гуравдугаар сарын 1-ээс шахмал түлшний үнэ нэмэгдэнэ” гэдэг мэдээлэл ташаа бөгөөд үнэ нэмэгдэхгүй, хомсдол үүсэхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдье" гэжээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.