0
Огноо2024-11-18
Дэлхий даяар технологийн хэрэглээ бүх насныхан дунд өргөн дэлгэр тархжээ. Орчин цагт бидний багадаа өвөө, эмээгээсээ л сонсдог байсан гайхамшигт Монгол ардын үлгэрүүд ч гар утсанд багтах болсон. Хэдийгээр хүний хэрэглээ хялбар болж, олон үйлдлийг нэг дор болгосон нь дэвшил ч гэлээ амьд харилцааны эсрэг нэлээд ноцтой нөлөө үзүүлж байгаа.
Дээр дурдсанчлан бид энэ удаа хүүхдийн номын тухай дараах ярилцлагыг бэлтгэлээ. Таны хүүхэд техник технологийн мэдлэгтэй болж өсөж байгаа ч амьд харилцааны хувьд хэр байгааг нь та анзаарсан уу?
- Сайн байна уу. Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Монсудар хэвлэлийн газрын редактор, мөн "Жангар" хүүхдийн номын редакцын редактораар ажиллагдаг. 2019 оноос хойш энэхүү байгууллагад, хүүхдийн номоор дагнан ажиллаж байна.
Анх ажилд орж байхад мэдээж би өөрөө уран зохиолд дуртай байсан. Мөн утга, уран зохиол дундаа хүүхдийн ном, зохиолын салбар манай улсад нэлээн боловсон хүчний дутагдалтай, бага зэрэг орхигдсон салбар шиг ажиглагдсан. Тэгээд ажиллаж эхэлснээс хойш цаг үргэлж шинэчлэгдэж, сайжирч, суралцаж өдийг хүрлээ.
- Орхигдсон салбар гэлээ. Таван жил салбарт нь ажиллахад залуу хүний хувьд та юу анзаарч байв. Миний мэдэхийн хүүхэд байхад сайхан үлгэрүүд хэвлэгддэг байсан. Одоо ч төрлөө нэмсэн харагдаж л байдаг шүү дээ.
Ардчиллаас өмнөх нийгэмд уран зохиолын ном улсын хэмжээнд төлөвлөгөөнд ороод гардаг байсан. Харин ардчилсан нийгэм гарснаас хойш ном хэвлэлийн салбар цэвэр уран бүтээлчдийн нуруун дээр үлдсэн байгаа юм. Түүнийгээ ч дагаад хүүхдийн номын салбарт орох хүмүүс аажимдаа багассан байдаг. Одоо бол зарим нэг хэвлэлийн газрууд, зохиолчид хамтраад дотоодын хүүхдийн ном, зохиолыг төрөлжүүлж байна, дэлгэрүүлж түгээх ажлуудыг хийдэг болсон шүү дээ.
Хүмүүс одоог хүртэл хүүхдийн ном зохиолыг нэг л том туужаар төсөөлдөг. Нэг үлгэр ч юм уу, нэг зохиол гэж. Гэтэл дэлхий дахинд бол тэс өөр. Зурагт ном, тайлбар ном, хүрч мэдэрдэг ном, хайлтын ном, хивсэнцэр ном, даавуун ном хүртэл бий. Гэхдээ одоо цагт арай өөр болсон. Эцэг эхчүүд нь өөрсдөө номд дуртай болохоор хүүхдэдээ ном санал болгож байна, хүүхдэд нь үзүүлэх нөлөөг мэдсэн учраас ном авч өгч байна.
Манай редакцад хүмүүс ханддаг л даа. 16 настай хүүхдэдээ ном уншуулж сургамаар байна гэж асуудаг. Харин бид тэдгээр хүмүүсээс анхнаас нь хэр их ном уншиж өгсөн бэ, та хажууд нь хэр их ном уншдаг вэ гэж асуудаг. Хариуд нь тэд үгүй, бараг уншдаггүй гэж л хариулдаг.
Багаас нь ном уншуулж, ном ярьж өгч дадаагүй хэр нь "шилжилтийн насан дээрээ утсаа оролдоод салахаа байлаа" ном уншуулмаар байна гэдэг хандлага гаргадаг. Гэтэл хүүхдийн номд сонирхолтой болох суурь хандлага нь 2-3 насанд бий болдог. Аав, ээж нь ямар үг хэрэглэдэг, хоорондоо яаж харьцдагийг хүүхэд маш амархан сурдагтай адилхан. Ийм учраас эцэг эхчүүд хүүхдээ номд дуртай болгоё гэвэл эхлээд өөрсдөө гэртээ ном уншдаг байх хэрэгтэй, бага насанд нь ном уншиж, зурагт номыг тайлбарлаж ярьж өгдөг байх хэрэгтэй. Ингэснээр таны хүүхэд бусдыг хайрладаг, хүндэлдэг, хүнлэг энэрэнгүй болж төлөвшихөд маш чухал нөлөө үзүүлнэ.
Мөн ийм нэг хандлага бий. уншиж сураагүй хүүхдэд номоор яах вэ дээ гэдэг. Харин ч эсрэгээрээ уншиж сураагүй хүүхдэд ном ярьж өгч байж сонирхолтой болгоно. Багад нь сонирхуулж чадаагүй нь улмаас л хүүхэд гар утас, таблет гэх мэт илүү амархан зүйлийг сонирхдог.
- Хүмүүс ихэвчлэн хүүхдэдээ ном аваад өөрт нь зүгээр л өгчихдөг. Тэгээд сонирхохгүй байхаар нь "манай хүүхэд ном нэг их сонирхдоггүй" гэж хүлээж авдаг. Энэ хандлагаас бас их зүйл нөлөөж байгаа байх. Энэ тухайд?
Эцэг эх нь хүүхэдтэйгээ хамт гар утас оролдох, зурагт үзэхээс илүүтэй ном унших, ярилцах нь гэр бүлийн хамгийн боломжит бүтээлч үйл ажиллагаа юм. Зүгээр л хүүхэд уйдаад байна гээд гар утсаа өгөөд орхих биш хамт суугаад номын зургуудыг ярилцах, өгүүлбэрийг нь уншиж хамтдаа тайлбарлах гэх мэт үйлдэл бүр нь харилцааг улам бат бэх болгодог.
Тиймээс нас насанд нь тохирсон ном бүтээлийг сонгож өгөх нь чухал. Шууд 3-4 настай хүүхэдтэй шинжлэх ухаан ярих нь төвөгтэй шүү дээ. Тэгвэл ШУ-ыг тухайн насны хүүхдэд ойлгомжтойгоор тайлбарласан ном бий. Түүнийг сонгож аваад эхлээд хамт унших хэрэгтэй. Эргэн тойронд байгаа зүйлтэйгээ харьцуулан ярилцаж энгийн ойлгомжтойгоор номыг унших нь цаашдын үр дагавруудыг бий болгох болно.
Хүүхэдтэйгээ бараг нээлттэй харилцаж үзээгүй байж байтал хүүхэд нь том болчихсон гэр бүл байгаа шүү дээ. Гэнэт л дотогшоо, дуу муутай, сэтгэл хөдлөлгүй байгааг нь анзаардаг эцэг эхчүүд байгаа. Хүүхдийн ном зүгээр л нэг унших материал биш гэр бүлийн харилцаанд маш том нөлөө үзүүлдэг зүйл юм.
- Нас, насанд нь тохирсон номуудын тухай товч мэдээлэл өгөхгүй юу?
Нэг ой гарантаа хүүхдэд хүртэл зориулсан ном гэж бий. 2-4 насны хүүхдэд ихэвчлэн дан зурагтай ном зориулагдсан байдаг. Мөн биет буюу хуруугаа хийж хөдөлгөдөг, хуудаснаас дүрс нь салдаг гэх мэт. Эдгээр нь эцэг эхийн оролцоог шаарддаг юм. Өөрөөр хэлбэл зурагт номыг эцэг эх нь хүүхдэдээ уншиж, ярьж, биеэр үзүүлнэ гэсэн үг.
Харин 5-аас 10 хүртэлх насанд аль болох бага бичвэртэй, зураг ихтэй номыг санал болгодог. Жишээ нь нэг хуудас бараг дүүрэн зурагтай байхад дээд хэсэгт нь хоёрхон өгүүлбэр байна. Түүнийг аав, ээж нь хамт уншаад тайлбарлаж өгөх ёстой юм. Ийм зураг байна, ийм учиртай ингэдэг юм шиг байна ч гэдэг юм уу. Ингэж харилцан яриа үүсгэж, улам сонирхолтой болгох хэрэгтэй. Энэ мэтчилэн маш олон хэлбэр, загварын ном байдаг.
10-аас дээш насныханд бол танин мэдэхүйн ном маш тохирдог. Учир нь тэдний танин мэдэхүйд "яагаад" гэдэг асуултдаа хариулт авах маш их хэрэгцээ байдаг.
- Шинжлэх ухааны ном гэхээр л жаахан нуршсан, уйтгартай сонсогддог шүү дээ.
Яг тийм. Гэхдээ одоо цагт хүүхдийн номын салбар нэг үеэ бодвол маш хурдацтай тэлж байна гэж би түрүүн хэлсэн. Ялангуяа орчуулгын бүтээлд гэхэд асуудлыг хүүрнэн тайлбарлахаас илүү жишээгээр баяжуулж, үйл явдалд оруулан улам сонирхолтойгоор бүтээдэг болсон. Жишээ нь "Дийлдэшгүй хүн төрөлхтөн" гэдэг ном байна. Үүн дээр бүх асуултыг жишээгээр баяжуулан тайлбарласан байгаа юм. Яагаад хүн төрөлхтөн өндөр, нам гэх мэт олон төрөл байдаг юм гэдгийг хоёр тариачны амьдралаар тайлбарлаж байгаа юм. Идэж байгаа хоол, орчин яаж нөлөөлдөг гэдгийг л харилцан яриагаар тайлсан гэсэн үг. Зүгээр л хичээл дээр заадаг номын өгүүлбэрээс ондоо. Үүнийг нь эцэг, эх нь нэмээд ярилцвал бүр их сонирхолтой болно.
- Нэгэнт л номыг эцэг эхчүүд нь уншиж өгөх, үлгэр дуурайлал болох ёстой талаар ярьж байгаагийнх нэг зүйл бас лавламаар санагдлаа. Хүүхэд маш олон удаа "яагаад" гэж асуудаг. Үүнд бүрэн хариулдаг эцэг, эх гэж байхгүй л болов уу. Энэ тохиолдолд хэрхэн харилцвал зохих вэ?
Мэдээж, энэ бол түгээмэл зүйл. Эцэг эх нь биологийн салбарын хүн биш байж болно, уран зохиолын хүн биш байж болно, аргагүй. Гэхдээ тэр олон яагаад гэдэг асуултад "мэдэхгүй" гэж хариулаад өөрөөсөө холдуулах хэрэггүй. Тэгэх тусам хүүхдэд хөндий мэдрэмж төрнө. Харин ч эсрэгээрээ аав, ээж нь мэдэхгүй байна, нээрээ яагаад тийм юм бол, хоёулаа хамтдаа хайж үзье гээд суудаг байх хэрэгтэй. Одоо цагт бол асуултын хариултыг олох амархан болсон шүү дээ. Ингээд хамт эрж хайж, ярилцсанаар хүүхдийн аав, ээждээ итгэх итгэл, үнэлэмж нэмэгдэж байдаг.
-Бас нөгөөтээгүүр монгол ардын сайхан үлгэрүүд олон бий. Монголын хүүхдийн зохиолчдын ч олон бүтээлийг бид мэднэ. Гэтэл нөгөө талд Диснейн үлгэрүүд, Харри Доттер, Андерсоны үлгэрүүд гэх мэт дэлхийн зохиолчдын бүтээлүүд борлуулалтаараа ч, агуулгаараа ч тэргүүн эгнээнд байсаар байна. Энэ юутай холбоотой гэж та дүгнэх вэ?
Утга, уран зохиолын номууд бол орчуулгын, дотоодын ном ижилхэн түвшинд байгаа, миний бодлоор. Харин хүүхдийн зохиолын хувьд 2000-аад оноос хойш бичигдсэн хүүхдийн зохиол бага учраас дэлхийн зохиол бүтээлийг худалдан авах нь илүү байгаа юм шиг санагддаг.
Дэлхийн хүүхдийн уран зохиол өнөөдрийг хүртэл цаг үетэйгээ уялдуулан хөгжиж байдаг. Монголын хуучин үеийн сор бүтээлүүдийг сурах бичгийн агуулгад багтаагаад уншуулах гэхээр хүүхдэд төдийлөн хүрэхгүй байгаа нь ажиглагдсан. Харри Поттер, Эртний Грекийн жүжиг хоёрын нэгийг нь сонго гэвэл хүүхэд Харри Поттерийг л сонгоно. Учир нь 20 жилийн өмнө бичигдсэн ч гэсэн орчин үеийн зүйлс гардаг. Яг дэргэд ид шид байгаа юм шиг мэдрэмжийг өгдгөөрөө илүү сонирхолтой байгаа юм.
- Монгол Ардын үлгэрүүд ч дутахааргүй баялаг санагддаг. Гэсэр, Жангараас эхлээд цөөнгүй хэдэн өв бий гэж санагдаг юм. Гэтэл начир дээрээ Харри Поттер шиг брэнд болгоод гаргаагүй л байгаа юм байна гэж ойлголоо. Энд дутагдаж байгаа зүйлсийг та хувьдаа юу гэж харж байна вэ?
Ах, дүү Гриммийн үлгэрүүдийг мэдэхгүй хүн бараг үгүй. Тэдгээр үлгэрчид ямар ажил хийсэн бэ гэвэл, 18-19-р зууны ам дамжин яригдсан үлгэрүүдийг цуглуулаад орчин цагт хөрвүүлэн буулгасан. Тийм учраас бид мэдэж үлдсэн. Бүр цаашлаад Дисней бүх үлгэрээр нь хүүхэлдэйн кино хийсэн шүү дээ. Үнсгэлжингээс эхлээд. Гэтэл яг үндсэн аман зохиол, үлгэр нь одоо нийтэд хүрснээс тэс ондоо, аймшигтай байдаг. Ийм байдлаар өөрчилж, хөгжүүлж, шинэчилснээр орчин цагт ч үлдээж чадсан байгаа юм. шинэчилсэн. Авенжерс дээр гардаг Торр гэх супер баатар байна л даа.Тэр угтаа бол эртний домогт гардаг бурхан шүү дээ. Харин тэр бурхныг өөр олон дүрүүдэд хувирган хөгжүүлж ашигласан нь илүү цар хүрээг хамарсан байгаа юм. Энэ мэтчилэн хөгжүүлэлт манай хүүхдийн зохиолын салбарт дутмаг санагддаг.
Монгол Ардын үлгэрүүд ч зарим тохиолдолд хүүхдэд уншиж өгөхөд маш аймшигтай шүү дээ. Алтан, мөнгөн аргайгаар аавыгаа цохиод алчхаж байх жишээтэй, атгаалжин хар мангас мориных нь хөлийг нэг нэгээр нь тастаж байх жишээтэй. Энэ бүгдийг л яг л дэлхийн жишгээр хөрвүүлж, шинэчлэх ажил хэрэгтэй гэж боддог. Тиймээс ч манай Жангар редакц дээр хэдэн жилийн өмнөөс үлгэрүүдийг шинэчлэн буулгах ажил хэрэгжээд явж байна. Эцэг эхчүүд ч сайшааж хүлээж авч байна.
Жишээ нь, "Заан хулгана хоёр" үлгэр дээр зааныг үхүүлээд дуусдаг байсан бол төгсгөл нь өөр болсон. Мөн МУИС-ийн Д.Нямдорж багштай оюутнууд багагүй зохиол бүтээл дээр ажиллаж байна. "Монгол Нууц Товчоо" бүтээлийг илүү хүүхдэд зориулж, хураангуйлсан. Хүүхдэд мэдүүлэх цөөн хэдэн сонирхолтой зүйлийг түүж бэлдсэн гэсэн үг. Мөн "Гэсэр" туужийг том хүн ч уншихад төвөгтэй байдаг. Түүнийг мөн шинэчлэн хөрвүүлсэн гэх мэт. Цаашид илүү сонирхолтой, баялаг үлгэрүүдийг хүргэхээр ажиллаж байна. Эдгээр ажлууд ч цаашид ч үргэлжилж байх ёстой. Анх уг ажлыг эхлүүлж байхад өв соёлоо өөрчиллөө гэж багагүй шүүмж авч байсан бол одоо харин ч дэмжих болсон.
- Хүүхдийн ном бүтээлийн ажил дэлгэрч, нийгмийн ирээдүйн боловсролд үнэтэй хувь нэмэр оруулж буй та бүхэнд амжилт хүсье. Бидэнтэй ярилцсанд баярлалаа.
Хуваалцах:
СТАТИСТИК: Өрхийн сарын дундаж орлого ₮2 сая 617 мянга, зарлага ₮2 сая 697 мянга байна
16 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг энэ сарын 26-нд улс орон даяар тэмдэглэнэ
16 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
СТАТИСТИК: Өрхийн дундаж орлого 2.6 сая болж, өмнөх оноос 377 төгрөгөөр нэмэгджээ
16 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
СТАТИСТИК: Ресторануудын орлого өмнөх оноос ₮140 тэрбумаар ӨСЖЭЭ
15 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Тусгай хэрэгцээт 29-р сургуулийн болон дотуур байрны их засвар дууслаа
15 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Таобоа аппликейшн манай улс руу үнэгүй хүргэлт хийдэг болжээ
14 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
"ТУНГАЛАГ ГУНИГ"-ийн ХӨНДҮҮР БИЙРЭЭР...
14 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
DOBU ХӨТӨЧ: “Халзан бүрэгтэйг хамгаалцгаая” сэдвээр мэдээлэл хийнэ
13 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодон бага насны хоёр хүүхдийг мөргөж, гэмтээжээ
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байна
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Б.Чанагнянгар: Монгол ардын үлгэрүүд Харри Поттер шиг дэлхийд алдартай болж болно
10 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шүршүүрт орох хугацаагаа багасгаж эрчим хүчээ хэмнээрэй
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт -6 градус хүйтэн, цас орохгүй
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Төсвийн мөнгө уйлдаггүй буюу музей үздэггүй монголчуудад 400 музей хэрэгтэй юу
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Л.Хонгорзул
НОБГ хордлогын үед эмчлэх хүчилтөрөгчийн төхөөрөмжтэй боллоо
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Л.Хонгорзул
Цахилгааны үнийг 1 кВт.ц тутамд ₮64-өөр НЭМЭГДҮҮЛЛЭЭ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Л.Хонгорзул
"ТОП-100" ААН болон өрсөлдөж буй 150 ААН-ийн жагсаалт
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Л.Хонгорзул
МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Алтан Од”, “Алтан Очир” одон гардууллаа
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Л.Хонгорзул
Кино урлагийн салбарын уран бүтээлчдийн зөвлөгөөн болжээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Л.Хонгорзул
ШИЛЭН ДАНС: Эрүүл мэндийн яам "Шүд угаалтын тэмцээн" зохион байгуулахад 166.4 сая төгрөг зарцуулжээ
3 өдрийн дараа
СТАТИСТИК: Өрхийн сарын дундаж орлого ₮2 сая 617 мянга, зарлага ₮2 сая 697 мянга байна
16 цагийн дараа
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.