dobu.mndobu

Dobu хөтөч: НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

Dobu хөтөч: НӨАТ-ын сугалааны тохирол явагдана

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 19-ний Лхагва гарагт болох зарим үйл явдлын мэдээллийг хүргэж байна. 

 

08:30 цагт: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.

09:00 цагт: Оксфордын их сургуулийн эрдэмтэд Монгол Улсын кибер аюулгүй байдлын өнөөгийн түвшнийг үнэлсэн судалгааны тайлангаа танилцуулах үйл ажиллагаа “Улаанбаатар галерей”-н “Гранд” танхимд болно.

11.00 цагт: УБЕГ шүүхийн шийдвэр магадлал, тогтоол захирамжтай байхад удаа дараа хууль бус үйлдэл хийж өмчлөгчийг хохироосон. Долоон жилийн хугацаанд учирсан хохирол болох хоёр тэрбум төгрөгийг тус байгууллагаас нэхэмжлэх болсон талаараа иргэн Х.Сонинцэцэг “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

11:30 цагт: Монголын морин тойруулга ойрын зайн уралдаан уяачдын холбооноос Монголд морин тойруулга, ойрын зайн морин уралдаан, мэргэжлийн морин спортыг хөгжүүлэх зорилгоор анхны ойрын зайн 1700 м хурдан морины уралдааныг зохион байгуулах талаар “Зууны мэдээ” сонины мэдээллийн төвд мэдээлэл хийнэ. 

-Оманы Султант улсын Гадаад хэргийн сайд Бадр Бин Хамад Бин Хамуд Аль-Бусайдигийн урилгаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Оманы Султант улсад 2025 оны хоёрдугаар сарын 18-20-нд айлчилж байна. 

-Өнөө цагийн чадварлаг уран бүтээлчдийн нэг, тосон будгийн урлагт өөрийн өвөрмөц өнгө төрхийг бий болгосон зураач Х.Ууганбаярын “Үүлэн дээрх мөр” бие даасан үзэсгэлэн Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд гарч байна. 

-НӨАТ-ын сугалаа болно. 

Хуваалцах:

|
ТАНИЛЦ: Тэгш, сондгойгоор зорчих өдрүүд

ТАНИЛЦ: Тэгш, сондгойгоор зорчих өдрүүд

1 цагийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.