0
Монголын бодибилдинг, фитнессийн хөгжлийн холбооноос өнөөдөр /2025.02.19/ допинг илэрсэн дөрвөн тамирчныг Б сорьцоо өгөх боломжтой талаар мэдэгдэл гаргажээ.
Тус холбооноос Азийн аварга шалгаруулах тэмцээний үеэр авсан допингийн шинжилгээний авснаас Б.Сугарсүрэн, М.Алтайбаатар, Г.Ууганчимэг, Э.Эрхэмбилэг нарын шинжилгээнээс допингийн хориглосон жагсаалт дахь бодисууд илэрсэн талаар мэдээлсэн. Тэгвэл МУГТ Б.Сугарсүрэн үүнийг худал гүтгэлэг гэдгийг удаа дараа мэдээллээд байгаа юм.
Үүнтэй холбогдуулан Монголын бодибилдинг, фитнессийн хөгжлийн холбооноос:
-"Ойрын хугацаанд допингийн мэдэгдэлтэй холбоотой асуудлаар олон нийтийг бухимдуулж байгаад холбооны зүгээс харамсаж байна.
Монголын Бодибилдинг, фитнессийн хөгжлийн холбоо нь өөрт хамаарах хүрээнд та бүхнийг ташаа мэдээлэлд автахаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэхүү мэдэгдлийг хүргэж байна.
Мөн Монголын Үндэсний Допингийн Эсрэг байгууллага нь өөрсдийн хүлээсэн үүргийн дагуу Дэлхийн допингийн эсрэг байгуулага (WADA)-тай холбогдож “Б” сорьцыг шинжлүүлэх хугацааг сунгах зөвшөөрөл авсан учир холбогдох тамирчид ойрын хугацаанд Олон Улсын Бодибилдинг Фитнессийн Холбоо (IFBB)-той холбогдож “Б” сорьцоо шинжлүүлэх нь нээлттэй болно" хэмээн мэдэгдлээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.