dobu.mndobu

“Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөө залилуулжээ

“Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөө залилуулжээ

Аппликэйшнд байршуулсан “Юань зарна” гэх зарын дагуу холбогдож 50 сая төгрөгөө залилуулсан гэх гомдол мэдээлэл бүртгэгджээ. 

Энэ оны хоёрдугаар сарын эхээр иргэн Б нь үл таних цахим хаягаас “Wechat” аппликэйшнд байршуулсан  “Юань зарна” гэх зарын дагуу холбогдож нийт 50.000.000 төгрөгийг валют болгон солиулахаар өөрийн харилцах данснаас шилжүүлж, улмаар залилуулсан гэх дуудлага мэдээллийг ирүүлжээ. Улмаар цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч, шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж.


Баярын өдрүүд ойртсон эдгээр өдрүүдэд иргэд хилийн чанадаас бараа таваар худалдан авах эрэлт ихсэхтэй холбоотой валютыг хуурамчаар үйлдэх, цахим орчинд “Валют худалдана” гэх хуурамч зар мэдээллийг байршуулж, иргэдийн хэрэгцээ шаардлагад тулгуурлан залилах гэмт хэрэг үйлдэгдэж, болзошгүй тул иргэд та бүхэн гадаад валют худалдан авахдаа энэ төрлийн үйлчилгээ эрхлэх эрх олгогдсон байгууллагаар үйлчлүүлж, гэмт хэрэгт өртөж, хохирохоос урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.