dobu.mndobu

Я.Содбаатарын хүсэл Д.Цогтбаатарын тойрогт Г.Ганболдыг нэр дэвшүүлэх байжээ

Я.Содбаатарын хүсэл Д.Цогтбаатарын тойрогт Г.Ганболдыг нэр дэвшүүлэх байжээ

Улсын дээд шүүх Хөгжлийн банкны гэх хэргийн холбогдогч, тэдний өмгөөлөгч нарт өнөөдөр дээд шүүхийн тогтоолыг гардуулна. Тогтоол ийнхүү албажсанаар Хангайн бүсээс УИХ-ын гишүүн болсон Даваагийн Цогтбаатарын УИХ-ын гишүүний бүрэн эрх дуусгавар болж байна.

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар “Би УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа гэмт хэрэгт холбогдоогүй. Намайг ард түмэн сонгосон. Тиймээс энэ миний асуудал биш сонгогчын асуудал болсон” өөрийгөө өмгөөлөөд буй. Ямартай ч түүний бүрэн эрх ганхаж байгаа. Баянхонгор, Архангай, Өвөрхангай аймагт ялалт байгуулсан түүний оронд нөхөн сонгууль явагдах нь цаг хугацааны асуудал болов.

Уг нь ч Хөгжлийн банкны шүүх хурал явдгаараа явж, Д.Цогтбаатар арай ч ял авчихааргүй байсан гэх. Гэсэн ч унасан бөх ууртай гэдэгчлэн МАН-ынхан л хор хутгаж гүйсэн гэх яриа улс төрийн хүрээнд бий. Тэр дундаа МАН-ын генсек Я.Содбаатар Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа өөрийн хүн гэгдэх УИХ-ын гишүүн асан Г.Ганболдыг нэр дэвшүүлэхээр эртнээс онилсон захиалгатай байсан талаар намынхан нь ч ярьж байна. Өөрөө дэвшихгүй ч төлөөний хүнээ парламентад оруулах хүсэлтэй байсан гэх.

Ямартай ч нэг тойрог суларч байна. Тэр орон зайд Г.Ганболдыг нэр дэвшүүлэх талаар яригдсан ч МАН-ын дарга тэргүүтэй хүмүүс “Унасан хүнд дахин боломж олгохгүй” гэсэн яриа өрнөсөн бололтой. Тиймээс шороотой бөх Г.Ганболд туг тойрох боломжгүй болж, Я.Содбаатарын ядруухан хүсэл талаар болжээ.

Анхнаасаа дэглэсэн жүжгийг нь МАН-ын дарга үгүй хийснээр Д.Цогтбаатар золионд гарч Г.Ганболд ч нэр дэвшиж чадахгүй үлдэж байна. Тиймээс Г.Ганболдын оронд хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг марафон эхэлсэн байгаа юм. Я.Содбаатар өмнө нь Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хувиар гаднаас нэр дэвшигчийг тодруулахаар хөөцөлдөж байсан бол энэ удаа намын генсекийн хувиар Хангайн бүсэд нэр дэвшигчийг өөрийн хүслээр нэр дэвшүүлж таарна.

Тиймээс Хангайн бүсэд горилох хүсэлтэй хүмүүс Я.Содбаатарын өрөөний үүдийг сахих болж байгаа хэрэг л дээ. Уг нь Г.Занданшатар, Г.Ганболд, Д.Тогтохсүрэн нар эргэн ирэх хүсэл байвч Л.Оюун-Эрдэнийн “шороотой бөхийг туг тойруулахгүй” гэдэг шалтгаанаар аль аль нь нэр дэвшихээргүй байгаа юм.

Э.МӨНХ

Хуваалцах:

|
Зөвшөөрөлгүй байрлуулсан объектуудыг чөлөөлж байна

Зөвшөөрөлгүй байрлуулсан объектуудыг чөлөөлж байна

43 минутийн өмнө

Сэтгүүлч А.Сайханбаяр

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

5 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.