0
Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2024 оны аравдугаар сарын үзүүлэлтийг танилцууллаа. Энэ үеэр нийтийн хоолны салбарын орлого 1.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 18 хувиар өссөнийг мэдээлэв.
Тодруулбал,
Кафе, кофе шопуудын орлого 2023 оны эхний есөн сард 91.3 тэрбум төгрөг байжээ. Харин 2024 оны эхний есөн сард 106.9 тэрбумд хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, монголчууд кофе шоп орох нь нэмэгдэж, эл салбарын орлого 15.6 тэрбум төгрөгөөр өссөн байгаа юм.
Цайны газруудын орлого өмнөх онтой харьцуулахад 16.9 тэрбумаар нэмэгджээ. 2023 оны эхний есөн сард цайны газрууд 126.3 тэрбум төгрөгийн орлоготой ажилладаг байсан бол 2024 эхний есөн сард 143.2 тэрбумыг олсон байна.
Хамгийн их өссөн нь рестораны орлого байгаа юм. 2023 оны эхний есөн сард 688.6 тэрбум төгрөгийн орлоготой ажилладаг байсан бол 2024 оны эхний есөн сард 828.6 тэрбумын орлого олжээ. Өөрөөр хэлбэл, ресторануудын орлого өмнөх оноос 140 тэрбумаар нэмэгдсэн байна.
Харин баар, шөнийн цэнгээний газруудын орлогын өсөлт өмнөх онуудтай харьцуулахад бага байна. Тодруулбал, 2021 оны эхний есөн сард баарны орлого 10.1 тэрбум төгрөг байжээ. 2022 оны эхний есөн сард 31.8 тэрбум болж огцом нэмэгдсэн байгаа юм. 2023 оны эхний есөн сарынх 38.3 тэрбум бол 2024 оны эхний есөн сард 41.3 тэрбум төгрөг болж 3 тэрбум төгрөгөөр өсжээ.
Нийтэд нь харьцуулахад, монголчууд цайны газар, баар зэрэг газруудаар үйлчлүүлэх нь багасаж, кафе, ресторанаар үйлчлүүлэх нь нэмэгдэж байна.
Хуваалцах:
"Багануурын уурхайн ажилчид метилийн спиртэд хордож нас барсан байж болзошгүй"
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Ой, хээрийн түймрийн 90-95 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байна
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Нэр дэвшигчдийн талаарх мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг урьж байна
12 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Орлогын албан татварыг нэг хувь болгох тухай санал асуулгад 92,980 хүн гарын үсэг зуржээ
11 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Зогсоолоос болж маргалдан тоглоомон гар буугаар танхайрсан иргэдийг шалгаж байна
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Маргаашаас сайн дураар НДШ төлөх доод хэмжээ ₮106,920 болно
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЧУУЛГАН: Засгийн газрын гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэнэ
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЧӨЛӨӨТ БӨХ: Азийн аваргаас М.Лхагвагэрэл мөнгө, Н.Батбилгүүн хүрэл медаль хүртлээ
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Нутгийн зүүн хойд хэсгээр нойтон цас орж, цасаар шуурна
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Импортын барилгын материал, тоног төхөөрөмжийн Гаалийн албан татварыг 100 хувь чөлөөлнө
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Булган аймагт Ардчилсан нам олонхи боллоо
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Иргэн цалин, орлогоосоо 1%-ийн татвар төлдөг болох тухай өргөдөлд 63 мянган иргэн гарын үсэг зуржээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Групп сунгахдаа заавал биеэр очих шаардлагагүй болно
3 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.