0
Зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөнд оролцогчдын аюулгүй байдал, хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 176 уулзвар цэгт байршуулсан 2600 гаруй “Хиймэл оюун ухаан”-д суурилсан камерын хяналтын системийг бүрэн үйл ажиллагаанд оруулж, нэгдсэн удирдлагын хяналтыг бүрдүүлэх ажил үргэлжилж буй.
Тухайлбал, “Хиймэл оюун ухаан”-д суурилсан энэхүү камерын хяналтын системээр авто замын “Зогс” шугам давсан, эгнээ байр буруу эзэлсэн, хурд хэтрүүлсэн, гэрлэн дохио зөрчсөн, үргэлжилсэн цагаан зураас давж эргэсэн зэрэг зөрчлийг илрүүлж, баримтжуулан замын хөдөлгөөний дүрмийг мөрдүүлэх чухал ач холбогдолтой юм.
Одоогийн байдлаар эгнээ байр буруу эзэлсэн, гэрлэн дохио зөрчсөн, зогс шугам давсан зөрчил гаргасан тохиолдолд МУИС, СУИС, Хүнсний 4-р дэлгүүр, Гадаад харилцааны яам-Төв шуудан, Хүнсний 1 дэлгүүр зэрэг 5 уулзвар дээр байрлуулсан камерт бичигдэж “Таны ... дугаартай тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн нь хиймэл оюун ухааны нэгдсэн бүртгэлд бүртгэгдлээ.” гэсэн сануулах мессеж очих юм.
“Хиймэл оюун ухаан”-д суурилсан камерын хяналтын системээр зөрчлийг илрүүлснээр зам тээврийн ослыг бодитоор бууруулж, иргэдийг зам тээврийн ослын хохирогч болохоос урьдчилан сэргийлж, замын хөдөлгөөнийг ухаалгаар удирдах, замын түгжрэл, саатлыг бууруулах үндсэн нөхцөл бүрдэх бүрэн боломжтой болжээ.
Хуваалцах:
Монгол Улсад жилд дунджаар 160-170 стандарт шинээр батлагддаг
1 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: Хилийн боомтуудын гуравдугаар сард ажиллах цагийн хуваарь
35 минутийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТЕНДЕР: Улсын Дээд шүүх ₮1,1 тэрбумаар АВТОМАШИН худалдаж авна
1 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Цагаан сарын дараа дулаарч, шар усны үер буух төлөвтэй байна
1 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Зөвшөөрөлгүй байрлуулсан объектуудыг чөлөөлж байна
2 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Покер тоглоод их хэмжээний мөнгөө алдчихлаа" гэх дуудлага бүртгэгджээ
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Улаанбурханаар өвдсөн нэг хүүхэд хүнд байна
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦЕГ: “Хиймэл оюун ухаан”-д суурилсан 2600 гаруй камераар замын хөдөлгөөний дүрмийг хянаж, мөрдүүлнэ
4 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ц.Туваан сайд АДУУЧИН ДҮҮГЭЭ Засгийн газрын төлөөлөгчөөр томилжээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улаанбурханы зөөвөрлөгдөн батлагдсан ГУРАВ дахь тохиолдол бүртгэгдлээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Нэг эх үүсвэрийн эм”-ийг ЭМДС-гаас 70 хүртэлх хувийн хөнгөлөлтөөр олгож байна
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Я.Содбаатарын хүсэл Д.Цогтбаатарын тойрогт Г.Ганболдыг нэр дэвшүүлэх байжээ
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: Үндэсний баялагийн сангийн тухай Улс төрийн намууд, иргэдээс мэдээлэл өгнө
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Л.Энх-Амгалан: Шинийн 2, 3-ндаа амраад, Даваа гаригт ажилдаа орно. Хуулиа дагахаас өөр аргагүй
6 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ихэнх нутгаар хүйтний эрч суларна
7 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Сар шинийн баярт зориулсан өсвөрийн бөхийн барилдаан боллоо
20 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ:. Нүүдэлчдийн уламжлалт өв соёлтой танилцах боломжтой 10 өргөө
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
66 тэрбум төгрөгийг баялаг бүтээгчдэд олгохоор улсын төсөвт суулгажээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.