0
Нийслэлийг орон сууцжуулах төслийн хүрээнд баригдаж буй шинэ орон сууцны төслийн явцтай нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайгаар ахлуулсан баг танилцлаа. Энэ хүрээнд СБД-ийн 9 дүгээр хороонд байрлах Ногоон нуур 1008 айлын орон сууц болон СХД-ийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэр байрлах Баянхошуу дэд төвийн “Ногоон орон сууц”-ын байршил дээр ажиллалаа
.
Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Монгол Улсын Засгийн газрын орон сууцжуулах Үндэсний хорооноос хэрэгжүүлж буй залуу гэр бүлийг дэмжих, ипотекийн зээлд хамруулах төслийн хүрээнд Ногоон нуур 1008 айлын орон сууцыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барих ажлыг 2021 онд эхлүүлсэн. Төслийн гүйцэтгэл 73 хувьтай, энэ оны долдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байна” гэв.
Ногоон нуур орон сууцны төслийн Ерөнхий инженер Б.Эрдэнэсүрэн “Барилгын дэд бүтцийн шийдлийн хувьд бүрэн дууссан бөгөөд өнөөдрийн байдлаар дотор заслын ажил үргэлжилж байна. Ногоон нуур 1008 айлын орон сууц нь найман блок 21 давхар бүрэн цутгамал бөгөөд нийт 4.2 га газрыг хамарч байна. Орон сууцын хувьд 50.5 м.кв болон 49 м.кв гэсэн хоёр сонголттой баригдаж буй бөгөөд нийт 413 машины зогсоолын 273 нь дотор гараашинд байрлана” гэсэн юм.
Харин СХД-ийн 7, 8, 9, 10 дугаар хороог хамарсан Баянхошуу дэд төвийн төслийн эхний ээлжийн 110 айлын орон сууцны барилгын явц 85 хувьтай байгаа талаар Улаанбаатар хотын ногоон орон сууц төслийн архитектор П.Сүрэнжав мэдээлэл өглөө.
Тэрбээр “Улаанбаатар хотыг олон төвт хот болгох ажлын хүрээнд Баянхошуу дэд төвийг орон сууцжуулах төсөл нь Азийн хөгжлийн банк болон Уур амьсгалын ногоон сангийн зээл, тусламжаар 2020 онд газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 5.5 га газрыг хамарсан 462 айлын ногоон орон сууцын барилга угсралтын ажил ийнхүү үргэлжилж байна. Цаашид 20 га газарт 2338 айлын ногоон орон сууцыг барих юм. Эхний ээлжийн дөрвөн блок 110 айлын орон сууц 85 хувийн гүйцэтгэлтэй бөгөөд энэ оны II улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Энэхүү ногоон орон сууцанд саарал ус, сэргээгдэх эрчим хүч, хүлэмж, ногоон байгууламж зэрэг асуудлыг давхар шийдэж өгснөөрөө онцлог юм” хэмээн тайлбарлалаа.
Хуваалцах:
Монгол Улсад жилд дунджаар 160-170 стандарт шинээр батлагддаг
44 минутийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: Хилийн боомтуудын гуравдугаар сард ажиллах цагийн хуваарь
21 минутийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТЕНДЕР: Улсын Дээд шүүх ₮1,1 тэрбумаар АВТОМАШИН худалдаж авна
1 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Цагаан сарын дараа дулаарч, шар усны үер буух төлөвтэй байна
2 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Зөвшөөрөлгүй байрлуулсан объектуудыг чөлөөлж байна
3 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Покер тоглоод их хэмжээний мөнгөө алдчихлаа" гэх дуудлага бүртгэгджээ
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Улаанбурханаар өвдсөн нэг хүүхэд хүнд байна
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦЕГ: “Хиймэл оюун ухаан”-д суурилсан 2600 гаруй камераар замын хөдөлгөөний дүрмийг хянаж, мөрдүүлнэ
5 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ц.Туваан сайд АДУУЧИН ДҮҮГЭЭ Засгийн газрын төлөөлөгчөөр томилжээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улаанбурханы зөөвөрлөгдөн батлагдсан ГУРАВ дахь тохиолдол бүртгэгдлээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
“Нэг эх үүсвэрийн эм”-ийг ЭМДС-гаас 70 хүртэлх хувийн хөнгөлөлтөөр олгож байна
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Я.Содбаатарын хүсэл Д.Цогтбаатарын тойрогт Г.Ганболдыг нэр дэвшүүлэх байжээ
6 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: Үндэсний баялагийн сангийн тухай Улс төрийн намууд, иргэдээс мэдээлэл өгнө
7 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Л.Энх-Амгалан: Шинийн 2, 3-ндаа амраад, Даваа гаригт ажилдаа орно. Хуулиа дагахаас өөр аргагүй
7 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ихэнх нутгаар хүйтний эрч суларна
7 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Сар шинийн баярт зориулсан өсвөрийн бөхийн барилдаан боллоо
20 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ:. Нүүдэлчдийн уламжлалт өв соёлтой танилцах боломжтой 10 өргөө
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
66 тэрбум төгрөгийг баялаг бүтээгчдэд олгохоор улсын төсөвт суулгажээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.