dobu.mndobu

Цагаан сарын дараа дулаарч, шар усны үер буух төлөвтэй байна

Цагаан сарын дараа дулаарч, шар усны үер буух төлөвтэй байна

Яг өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын таван дүүргийн 37 хорооны 46 байршилд халиа тошин үүсээд байна. Тодруулж хэлбэл, сар шинийн баярын дараа цаг агаар дулаарч, шар усны үер буух төлөвтэй байна гэж болно. Халиа тошин үүсэн нийт байршлын 14 нь инженерийн хийцлэл буюу үерийн далан, сувагтай. Үлдсэн 32 нь булаг, шанд, голын ай сав газар буюу инженерийн байгууламжгүй. 

Болзошгүй эрсдэлээс сэргийлэх хүрээнд ГУББГ-ын алба хаагчид бүхий л боломжоо дайчлан, зарим байршлын мөсийг хүний хүчээр зөөж, суваг шуудуу татаж байна. Цаг агаар өдөртөө нэмэх хэмд шилжихээр үерт өртөх эрсдэлтэй тул та бүхнийг мэргэжлийн байгууллагын зөвлөгөөг дагахыг уриалъя.

Хуваалцах:

|
Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

Ихэнх нутгаар хүйтний эрч суларна

9 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.