0
Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран-При ангиллын гурав дахь цуврал болох Монакогийн Гран-При тэмцээн эдгээр өдрүүдэд үргэлжилж байна.
Өнгөрсөн Бямба гарагт болсон тавдугаар өргийн тоглолтод олон улсын мастер, гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул тус тэмцээнийг тэргүүлж буй Оросын их мастер Катерина Лагнотой /GM/ цагаанаар тоглож хайнцлаа. Энэ өргийн бүх тоглолт тэнцээгээр өндөрлөсөн байна. Эхний өрөгтөө дэлхийн 12 дахь аварга Александра Костенюкийг цагаанаар тоглож хожсон тэрбээр дөрөв дараалан хайнцаж, 3 оноотой болсноор Лагногийн дараа тэмцээний хүснэгтийн "хоёрдугаарт" бичигдэж байна.
Өнөөдөр (2025.02.24) зургаадугаар өргийн тоглолтууд болно. Энэ өрөгт Б.Мөнгөнтуул дэлхийн чансаанд 2492 оноотой байгаа Казахстаны Бибисара Ассаубаева-тай хараар тоглох юм. 80 мянган еврогийн шагналын сантай энэ удаагийн Гран-при тэмцээнд олон улсын мастер /IM/ Б.Мөнгөнтуулаас гадна Хятадын их мастер /GM/ Тан Жонгуй, Оросын их мастер Александра Горячкина, их мастер Катерина Лагно, Энэтхэгийн их мастер Хюмпи Конеру, их мастер Харика Дронавали, Казахстаны олон улсын мастер Бибисара Ассаубаева, Швейцарын их мастер Александра Костенюк, Испанийн олон улсын мастер Сара Хадем, Германы их мастер Элизабет Пэйтз нар өрсөлдөж байна.
Хуваалцах:
Цагаан сарын амралтыг СУНГАХ талаар Засгийн газар хэлэлцэнэ
14 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Шигшээ багийн дасгалжуулагч нар сонгогдов
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
НОБГ: Зул өргөчхөөд гэрээ эзгүй орхихгүй байхыг анхааруулж байна
13 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шатрын их мастер Б.Мөнгөнтуул Монакогийн Гран-При тэмцээний тэргүүлэгчтэй оноогоор тэнцлээ
12 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улсын арслан Ц.Бямба-Отгон бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Битүүний өдөр барилдах эрх авах барилдаан Лхагва гарагт эхэлнэ
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хубилай хааны үеийн хүрэл толийг хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завджээ
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Амьдрахуй” жүжгийн найруулгын тавилтыг ОХУ-ын театр франчайз эрхээр худалдан авжээ
11 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: Apple компанийн хамгийн хямд, хамгийн шинэ загварын утас "iPhone 16e"
11 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
60-аас дээш настай улсын цолтой ахмад бөхчүүдэд “Цолны хишиг” олгоно
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Дархан Аварга Г.Өсөхбаяр цуваа харвааны төрөлд түрүүлжээ
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
1xbet, цахим мөрийтэй тоглоомтой холбоотой 34 САЙТЫГ ХААЖЭЭ
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Хүйтний эрч суларч, зарим нутгаар нэмэх градуст хүрнэ
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Монгол Улсад жилд дунджаар 160-170 стандарт шинээр батлагддаг
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: Хилийн боомтуудын гуравдугаар сард ажиллах цагийн хуваарь
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТЕНДЕР: Улсын Дээд шүүх ₮1,1 тэрбумаар АВТОМАШИН худалдаж авна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Цагаан сарын дараа дулаарч, шар усны үер буух төлөвтэй байна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Зөвшөөрөлгүй байрлуулсан объектуудыг чөлөөлж байна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.