dobu.mndobu

Б.Бямбасайхан: Сэлбэ голын үерийн оргил урсцыг хуримтлуулах 1.3 сая шоо метр эзэлхүүнтэй усан сан барина

Б.Бямбасайхан: Сэлбэ голын үерийн оргил урсцыг хуримтлуулах 1.3 сая шоо метр эзэлхүүнтэй усан сан барина

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2025.02.24) болж, өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт, цэвэрлэгээний ажлын явц, усан сан барих болон үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн ажлын явцын талаар хэлэлцлээ.

 

Б.Бямбасайхан: Сэлбэ голын үерийн оргил урсцыг хуримтлуулах 1.3 сая шоо метр эзэлхүүнтэй усан сан барина

Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан:  “Сэлбэ сэргэлт” төслийн явцыг танилцуулав. Тус төслийн усны барилга байгууламжийн ТЭЗҮ, геодези, байр зүйн зураглал, инженер геологийн судалгаа, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны  нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ , авто зам, гүүрний нарийвчилсан зураг төслийн  ажил, гүүрэн байгууламж, дугуйн зам, явган хүний зам, талбайн инженер геологийн судалгааг боловсруулж дууссан. Сэлбэ голын үерийн эрсдэлээс хамгаалах, урсцыг нөхөн сэргээхийн тулд голын дунд хэсэгт буюу үерийн ус ихээр цугларах БЗД-ийн 29 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны хэсэгт үерийн оргил урсцыг хуримтлуулах 1.3 сая шоо метр эзлэхүүн бүхий усан сан барина.  Мандлын талбай 21.7 га, гүн 2.5-4 метр байх бөгөөд барилга угсралтын ажлыг ирэх дөрөвдүгээр сард эхлүүлнэ" гэдгийг тэрбээр хэлж байв.

Хуваалцах:

|
Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо

Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо

15 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Шигшээ багийн дасгалжуулагч нар сонгогдов

Шигшээ багийн дасгалжуулагч нар сонгогдов

11 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.