0
УНТЭ-ийн НЭМА-ны хоол зүйч Э.Санчиртай ярилцлаа.
-Сар шинийн баяраар хүмүүсийн хооллох хэв маяг өөрчлөгдөж, гэнэт их хэмжээний хоол иддэг. Үүнтэй холбоотойгоор хүний эрүүл мэндэд ямар сөрөг нөлөө үүсдэг вэ?
-Сар шинийн өдрүүдэд хоол хүнстэй холбоотойгоор тулгардаг хэд хэдэн асуудал бий. Хамгийн түгээмэл тулгардаг нь хууч өвчтэй хүний өвчин нь хүндэрч сэдрэх байдаг. Нойр булчирхай, элэг, цөс гэх мэт хоол боловсруулах замын ямар нэгэн өвчлөлтэй хүн байвал тэр нь сэдэрдэг гэсэн үг.
Учир нь, хүн өдөрт 2000-2500 ккал хоол идэх нь хэвийн гэж үздэг бол сар шинийн өдрүүдэд дор хаяж 5000-6000 ккал хоол иддэг. Өдөрт идэх ёстой хоолноосоо 2-3 дахин ихийг хэрэглээд байна гэсэн үг. Энэ их хоол хүнсийг бидний эрхтэн тогтолцоо задалж, боловсруулах шаардлага үүснэ. Тийм учраас хоол боловсруулах замын эрхтнүүдэд асуудал үүсэж, нойр булчирхайн үрэвсэлтэй хүн байсан бол тэр нь хүндэрдэг юм.
Тиймээс хэрэв хоол боловсруулах эрхтэн тогтолцооны ямар нэгэн архаг хууч өвчтэй бол хоол хүнсээ тохируулаад бага хэрэглэхэд анхаарах шаардлагатай.
Монгол хоолнууд өөх, тос ихтэй байдаг. Тухайлбал, бид сар шинийн баяраар бууз их хэмжээгээр иддэг. Буузанд сүүлний өөх, дотор өөх зэргийг их хэмжээгээр хийдэг. Цаашлаад салатны төрлөөс гэхэд монголчууд дандаа майонезтай салат хэрэглэдэг. Майонезад ургамлын тос их хэмжээгээр орж байгаа. Мөн ууц, өвчүүний мах идэж байгаа. Ингээд л өөх тос их идээд байгаа юм. Тиймээс өөх тосыг аль болох бага идэх хэрэгтэй.
Хоёрдугаарт, сар шинийн баяраар хоолны хордлогын тохиолдол нэмэгддэг.
Ихэнх хүмүүс их идсэнээс болж хордлого үүсдэг гэж ойлгодог. Тийм зүйл хэзээ ч байхгүй. Буруу нөхцөлд удаан хадгалсан хүнс л хордлого үүсгэдэг юм.
-Буруу нөхцөл гэдгийг тодруулбал. Монголчууд цагаан сараар ширээ засаж, ууц, өвчүү зэргийг тавьдаг. Мөн ирсэн зочдодоо бууз чанаж өгнө. Ингэхдээ хажууд нь хачир, салат зэргийг бэлдэж тавьдаг. Хэрэв салат нь дуусаагүй бол дараагийн зочин ирэхэд өнөөх салат дээрээ нэмээд таваглачихдаг шүү дээ. Энэ хэр зохистой вэ?
-Хоол хүнсийг хадгалах температурыг гурван бүсчлэлд авч үздэг. Нэгдүгээрт, 0-8 хэм буюу хөргөгчний температур. Энэ нь бактерийн үржил зогсдог бүс. 10 бактери байсан бол нэмж, үржихгүйгээр 10 хэвээрээ байна гэсэн үг.
Хоёрдугаарт, 8-60 хэм. Энэ нь бактери хамгийн их үрждэг, үржих тохиромжтой хэм байдаг. Ийм нөхцөлд хоол хүнсийг хоёр цагаас дээш хугацаанд байлгавал хордлого үүсгэх өндөр эрсдэлтэй болчихдог. Өөрөөр хэлбэл, хоол хүнсийг тасалгааны хэмд байлгах юм бол идэж болохгүй.
Тухайлбал, Монголчууд буузтайгаа нийслэл салат хийж иддэг. Салатаар зочдоо дайлж дууссан бол ил байлгахгүйгээр буцаагаад хөргөгчдөө хадгалах ёстой.
Ууцыг чанахдаа зарим тохиолдолд доод хэсгийг нь шүүрхий, чийгтэй үлдээчихдэг. Ингээд түүнийгээ тасалгааны температурт удаан байлгаснаар хордлого үүсгэх бас нэгэн шалтгаан болдог.
Гэтэл монголчууд хоол хүнсээ бэлтгэчихээд өдөржин ширээн дээрээ байлгаад байдаг. Цагаан сарын үеэр хордлого их гараад байгаагийн шалтгаан нь ерөөсөө л энэ.
Гуравдугаарт, 60-аас дээш хэм. Энэ нь бүтээгдэхүүнийг шарах, чанах, чигнэх гэх мэтчилэн халууны аргаа боловсруулах температур. Энэ хэмд бактери устдаг.
Үндсэндээ, хоолыг 8-аас доош, эсхүл 60-аас дээш хэмд хадгалах нь эрүүл байна.
-Сар шинийн өдрүүдэд хэт их идсэнээс болж жин нэмэх тохиолдол элбэг. Хэт их жин нэмэхээс сэргийлэх арга бий юу?
-Аль болох бага л идэх хэрэгтэй. Жин нэмэхгүйгээр их иднэ гэж байхгүй.
Сар шинийн баяраар хүмүүсийн идэж буй хоол хүнстэй холбоотой судалгаа хийгдсэн байдаг юм. Судалгаагаар хэмжээнээсээ шалтгаалаад дунджаар нэг ширхэг бууз 60-70 ккал байгаа. Нэг хүн сар шинийн өдрүүдэд дунджаар 40 орчим бууз иддэг юм байна. Тэгэхээр зөвхөн бууз идэхэд 3000 орчим ккал илчлэг авчихдаг гэсэн үг. Майонезгүй салат гэж монголчууд бараг хэрэглэдэггүй. Майонез маш өндөр илчлэгтэй. Ингээд л жин нэмэх шалтгаан болоод байгаа юм. Тиймээс хэрэглээгээ зохицуулж, ядаж л майонезтай салатыг жимс, ногооны салатаар орлуулж сурах хэрэгтэй.
Цагаан сарын хэд хоногт их идэж болж байна л даа. Дараа нь бага ч болтугай дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй байгаа юм. Хоолоор авч байгаа илчлэгийг хөдөлгөөн хийж л шатаах боломжтой. Тиймээс оройд аль болох хоол идэхгүй байж, илчлэг багатай ногоо, жимс идэж, дасгал хөдөлгөөн хийхийг зөвлөе.
Хуваалцах:
741 сая төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
13 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо
12 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Цагаан сарын амралтыг СУНГАХ талаар Засгийн газар хэлэлцэнэ
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Шигшээ багийн дасгалжуулагч нар сонгогдов
8 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
НОБГ: Зул өргөчхөөд гэрээ эзгүй орхихгүй байхыг анхааруулж байна
8 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шатрын их мастер Б.Мөнгөнтуул Монакогийн Гран-При тэмцээний тэргүүлэгчтэй оноогоор тэнцлээ
7 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улсын арслан Ц.Бямба-Отгон бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Битүүний өдөр барилдах эрх авах барилдаан Лхагва гарагт эхэлнэ
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хубилай хааны үеийн хүрэл толийг хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завджээ
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Амьдрахуй” жүжгийн найруулгын тавилтыг ОХУ-ын театр франчайз эрхээр худалдан авчээ
6 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: Apple компанийн хамгийн хямд, хамгийн шинэ загварын утас "iPhone 16e"
6 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
60-аас дээш настай улсын цолтой ахмад бөхчүүдэд “Цолны хишиг” олгоно
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Дархан Аварга Г.Өсөхбаяр цуваа харвааны төрөлд түрүүлжээ
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
1xbet, цахим мөрийтэй тоглоомтой холбоотой 34 САЙТЫГ ХААЖЭЭ
5 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Хүйтний эрч суларч, зарим нутгаар нэмэх градуст хүрнэ
4 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Монгол Улсад жилд дунджаар 160-170 стандарт шинээр батлагддаг
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: Хилийн боомтуудын гуравдугаар сард ажиллах цагийн хуваарь
3 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТЕНДЕР: Улсын Дээд шүүх ₮1,1 тэрбумаар АВТОМАШИН худалдаж авна
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Э.Санчир: Цагаан сараар ууц, салатаа ширээн дээр удаах нь хордлого үүсэх хамгийн том шалтгаан
1 өдрийн дараа
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.