0
Цан татсан үнэгэн малгайнхаа бүчийг сулламаар санагдавч хацар хайрагдчих гээд ёстой л “тачигнасан” үдэш байсан сан. Хичээл өдөр ороод орой тардгийг ч хэлэх үү гэрт ирсээр харанхуй болж усанд явах ажил ч мөн харанхуйтай давхацсан нь энэ. Маргааш “Битүүн” тул усаа бэлдэж аваад өглөө эрт ажил эхэлдэг байлаа. Жилээс жилд манайх гэдэг айл битүүний өдөр их тоос гаргаж, хашаа хороо, орон гэрээ цэвэрлэдэг байсан. Мэдээж үүнээс ч хэдэн хоногийн өмнө идээ, шүүс, буузаа бэлдчихдэг юм. Харин тэр жил (2009 он) буузны ажил жаал оройтож Битүүний урд орой гэр дээр дэлгэж хөлдөөсөн буузаа хурааж билээ. Усны тэрэг цас чийхруулан өнхөрсөөр арай гэж гэрийн гадаа ирэхэд усаа оруулалгүй шууд л гүйгээд орчихмоор санагдана. Гэхдээ жаахан л гадаа удаавал таг нь хөлдөж, цаашлаад савтай ус тэр чигтээ хөлдчихнө. Тиймээс хацраа хайруулахгүй гэж тэмцэж ирсэн малгайгаа сүүлийн удаа нэг дээшлүүлээд савтай устайгаа ноцолдож гарлаа.
Ингээд өнхрүүлэхдээ өнхрүүлж, өргөхдөө өргөж “пин”-д оруулж аваад цааш орно. Хаалга онгойхтой зэрэгцэн тогоо, бүрхээртэй ууцны уур манан савсаж үүдний пинд юм үзэгдэхгүй боллоо. Тонгойн хаалгаар орвол ууцны үнэр хамар цоргино. Зуухан дээр том төмөр бүрхээр зэхэж ууц чанаж буй. Зуухны өмнө хайлмагт орох өрөм зэргийг хайлуулахаар гарган тавьжээ. Өвөө харин зурагтын өмнө байдгаараа шимтэн бөхийн барилдаан үзэж байлаа. Бөхийнх нь нэр усыг ч мэдэхгүй хэр нь тайлбарлаж байгаа хүн нь сэтгэлд үлдтэл сайхан ярьсных ч юм уу харцаа үе үе шидээстэй. Ингээд их ажлын эхлэл болсон Битүүний өмнөх өдөр иймэрхүү өнгөрнө.
Битүүний өглөө. Хөнжил дээр нэмж тавьсан дээлийг сэм авахыг мэдмэгц нүдээ нээвэл гэрийнхэн аль эрт сэрцгээжээ. Яаравчлан босож цайгаа уугаад ажилдаа гарна даа. Хивс ширдэг гаргаж цасан дээр гүвэх, гэрийн цагаан цаваг авч угаах, унь, тооныг арчих гээд л угаалгын ажлаар эхэлнэ. Хүүхэд, эмэгтэйчүүдийн ажил эд өрнөхтэй зэрэгцэн эрчүүд ч завгүй харагдана. Өвөө түлээний амбаарын наана сууж уул овоо шиг их түлээ хагалж, түүнийг нь дүү нар хураана. Жигд хөрөөдөж бэлдсэн хар модны тайрдаснаас сэнхийсэн модны давирхай үнэртэх нь таатай. Өчигдөрхөн л жавар тачигнаж хөлдөөчих гээд байсан тэнгэр гуай битүүний өдөр харин хавар шиг л налайж, хаа нэг шувууд жиргэлдэнэ. Гэвч өдрийн наранд л хэсэгхэн ээвэрлээд нар тонгойх үеэс хүйтэрч эхэлнэ дээ. Ингээд нар тонгойж эхлэхтэй зэрэгцээд гадна угааж тавьсан “хөлдүү” цаваг, хувцас зэргийг оруулна. Уярч гэсэнгүүт чийгтэй чигээр нь шууд хийнэ. Удалгүй нар шингэхэд ажил шувтарч идээгээ засна. Үүдний амбаарт хадгалсан хэвийн боов, өчигдрийн чанасан ууц, эмээгийн бэлдсэн өрөм, тос зэргийг гаргахад хамгийн сайхан мөч ирнэ дээ.
Өвөөгийн идээ өрөхийн бэлгэдэл, ууц шүүсний тухай яриа, эмээгийн өрөм ээзгий, цагаа бэлтгэх тухай болон хууч яриан дунд инээлдэж халуун дулаанаар гэр дүүрнэ. Харин энэ зуурт гадна хөлдөөсөн буузнаас оруулна гэдэг амаргүй ажил. Хөлдүү поошигны тагыг онгойлгож дүүрэн цагаан буузнаас уутанд хийнэ. Мөс, цас гарт хайлж час хийлгэнэ. Ингээд цай бууз бэлтгээд тотгон дээр гурван мөс тавина. Өвөө нударгаа буулган хагалсан мөс тэвэрч гэрийн тотгон дээр тавиад Лхам бурхан буугаад мордохдоо унаа хүлгээ усалдаг юм хэмээн тайлбарлана.
Гэрийн тооноор уур савсаж, эгц туссан гэрэл өөд суунагласаар харанхуйд уусна. Одоо орохдоо гутлаа сайн гэгч нь гүвээд үүдэнд тайлж орхин, цэвцийсэн эсгий ширдэг дээр сууна. Тэгээд цай, цагаа эхлэн аягалж өвөөд бариад хүүхэд, эмэгтэйчүүд “битүүлнэ”. Бас даавуун ууттай шагайгаа ширдэгт асгаж, хүүхэд багачууд наадна. Ингээд маргаашийг хүлээх их догдлолоо дарж ядан бүтээлгэтэй идээний чигт харсаар унтдаг сан.
Үргэлжлэл бий…
Хуваалцах:
741 сая төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
11 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Нийслэлийн аварга фермерүүд тодорлоо
11 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Цагаан сарын амралтыг СУНГАХ талаар Засгийн газар хэлэлцэнэ
7 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Шигшээ багийн дасгалжуулагч нар сонгогдов
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
НОБГ: Зул өргөчхөөд гэрээ эзгүй орхихгүй байхыг анхааруулж байна
6 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Шатрын их мастер Б.Мөнгөнтуул Монакогийн Гран-При тэмцээний тэргүүлэгчтэй оноогоор тэнцлээ
6 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улсын арслан Ц.Бямба-Отгон бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Битүүний өдөр барилдах эрх авах барилдаан Лхагва гарагт эхэлнэ
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хубилай хааны үеийн хүрэл толийг хууль бусаар хилээр нэвтрүүлэхийг завджээ
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Амьдрахуй” жүжгийн найруулгын тавилтыг ОХУ-ын театр франчайз эрхээр худалдан авчээ
5 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: Apple компанийн хамгийн хямд, хамгийн шинэ загварын утас "iPhone 16e"
4 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
60-аас дээш настай улсын цолтой ахмад бөхчүүдэд “Цолны хишиг” олгоно
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Дархан Аварга Г.Өсөхбаяр цуваа харвааны төрөлд түрүүлжээ
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
1xbet, цахим мөрийтэй тоглоомтой холбоотой 34 САЙТЫГ ХААЖЭЭ
3 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Хүйтний эрч суларч, зарим нутгаар нэмэх градуст хүрнэ
3 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Монгол Улсад жилд дунджаар 160-170 стандарт шинээр батлагддаг
3 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТАНИЛЦ: Хилийн боомтуудын гуравдугаар сард ажиллах цагийн хуваарь
3 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ТЕНДЕР: Улсын Дээд шүүх ₮1,1 тэрбумаар АВТОМАШИН худалдаж авна
3 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Э.Санчир: Цагаан сараар ууц, салатаа ширээн дээр удаах нь хордлого үүсэх хамгийн том шалтгаан
1 өдрийн дараа
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.