0
Хүн бүрийн насан туршид нь дагалдаж, бүхний тэргүүнд дууддаг зүйл бол нэр. Нэр бүхэн утга учиртайгаас гадна тухайн хүнээ хэн бэ гэдгийг ч тодорхойлж байдаг онцлогтой. Тэр дундаа ховор нэрийн эзэн болсон хүмүүс олны анхааралыг татдаг нь “нууц” биш. Тиймээс Онцгой байдлын байгууллагад ийм нэртэй нэг алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа нь ахлах дэслэгч У.Шинийннэгэн. Түүнийг Монголын уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан энэ удаагийн "Nematimes" булан онцоллоо. Тэрбээр НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн албан тушаалыг хашиж байна.
-Миний бие Архангай аймгийн Хотонт суманд гурван хүүхэдтэй айлын дунд хүү болж мэндэлсэн. Сумынхаа арван жилийн сургуулийг 2014 онд төгсөөд тухайн үеийн ХСИС-ийн Онцгой байдлын сургуульд элсэн орж, 2019 онд Онцгой байдал-гамшгаас хамгаалах алба мэргэжил эзэмшсэн. Хүн ам, өрхийн мэдээллийн сангийн судалгаагаар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 24-ний байдлаар “Шинийннэгэн” нэртэй 50 хүн байгааг харсан. Эгчээсээ олон жилийн зайтай төрсөн. Тухайн үед хүүхэд тогтдоггүй эндчих гээд байдаг байсан гэж аав, ээж минь хуучилдаг юм. Намайг мэндэлсэн тэр өдөр нь Монголын уламжлалт баярын шинийн нэгэн тохиож байсан учраас ийнхүү нэрийдсэн гэдэг.
Онцгой байдлын байгууллагад зургаа дахь жилдээ ажиллаж байна. Ажлын гараагаа Увс аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангид салааны захирагчаар эхэлж, улмаар НОБГ-ын Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангид салааны захирагчаар ажиллаж байгаад 2023 оноос Гал түймрийн улсын хяналтын байцаагчаар ажиллаж байна. Салааны захирагчаар үүрэг гүйцэтгэж байхад Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн 4 дүгээр салаа маань 2023 оны НОБГ-ын “Тэргүүний салаа”-аар шалгарч байсан түүхтэй.
Болзошгүй гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, галын аюулгүй байдлыг хангуулах үйл ажиллагааг холбогдох хууль, дүрэм, норм, стандартын хүрээнд зохион байгуулдаг гэдгээрээ гал түймрийн улсын хяналтын байцаагчийн ажил онцлогтой. Багануур дүүргийн хувьд 30.000 мянга гаруй иргэнтэй, уул уурхайн ордтой гээд томоохон нутаг дэвсгэрийн хэмжээнд галын аюулаас сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлдэг. Нийтлэг зөрчлийн хувьд үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллага, ашиглаж байгаа барилга байгууламжаас хамаараад өөр, өөр. Хэдийгээр галын аюулаас урьдчилан сэргийлэх самбар, гал унтраагуур, анхан шатны багаж хэрэгслийг байршуулсан байлаа ч түүнийг нь ажиллуулах мэдлэг, чадвартай ажилчин байх нь хамгийн чухал шүү дээ. Гал богино хугацаанд гарч, тархан дэлгэрэх, улмаар хохирол их учруулдаг болохоор эрсдэлийг бууруулах хамгийн зөв шийдэл нь урьдчилан сэргийлэх арга хэмжээ байдаг. Байгууллага гэлтгүй хүн бүр өөрийн аюулгүй байдлыг хангах мэдлэгтэй, зөв дадал, хэвшилтэй байхыг уриалмаар байна.
Цэргийн биеийн тамир тэр дундаа ажил, мэргэжлийн ур чадварын тэмцээнүүдэд байгууллагаа төлөөлж тогтмол оролцдог. ОБЕГ, НОБГ-оос зохион байгуулсан ажил мэргэжлийн тэмцээнд тэргүүн, дэд, гутгаар байрт хамт олноороо шалгарч байсан. Чөлөөт цагаар ном унших дуртай. Ихэвчлэн түүхэн сэдэвтэй ном уншина. Б.Номинчимэдийн “Цагаан бороо” зохиолыг хэд, хэдэн удаа уншиж байсан. Номноос мэдлэг, мэдээлэл авахаас гадна ой тогтоолтыг сайжруулдаг сайн талтай.
Улс орон, ард иргэдийнхээ төлөө зүтгэж байгаа минь миний бахархал. Хичээл зүтгэл хүнийг голдоггүй учраас өөрийн хэлсэн үгэндээ эзэн байхыг хичээдэг. Мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа удирдлага, ажилтан, алба хаагч та бүхэндээ удахгүй болох сар шинийн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Миний хувьд одоогоос гурван жилийн өмнө буюу 2022 оны шинийннэгэнд үүрэг гүйцэтгэж байсан минь хамгийн тод санагдаж байна. Ард түмэн минь аюулгүй амгалан тайван сайхан шинэлээрэй.
Хуваалцах:
У.Шинийннэгэн: Намайг мэндэлсэн өдөр шинийн нэгэн тохиож байсан
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Дахиад гурван хоногийн бууз хийх ажилтай боллоо
8 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Лхагва гарагийг ДУУСТАЛ бүх нийтээр АМАРНА
8 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Dobu хөтөч: Цагаан сарын хурал номтой холбоотой хэвлэлийн хурал хийнэ
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Цагаан сараар зарим газруудад +6 градус хүрнэ
7 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЗАСГИЙН ГАЗАР: Сар шинийн амралтын талаар хэлэлцэж байна
6 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 0 градус байна
6 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хуулийг мөрдөж, биелүүлж чаддаг төрт улсад Д.Пүрэв-Очирыг огцруулах гарцаагүй нөхцөл бүрдсэн
9 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Н.Учрал: ХХААХҮЯ Дархан-Уул аймагт шилжин суурьшсан нь үр дүнгээ өгч байна
10 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хөшөөтийн ордын талаар хэн, юу хэлэв
13 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ш.Гүрбазар: Монголын ард түмэн, уран бүтээлчид минь надад нас бэлэглэлээ
14 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд болно
16 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЦЕГ: Баярын өдрүүдэд өөрийгөө болон бусдыгаа болзошгүй эрсдэлээс хамгаалаарай
17 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Б.Гүнбилэг: Хуулийн агуулга нь 3 хоног амраахдаа байгаа болохоос шинийн 1-тэй, 1-гүйдээ биш
17 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Э.Санчир: Цагаан сараар ууц, салатаа ширээн дээр удаах нь хордлого үүсэх хамгийн том шалтгаан
18 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
БАРОМЕТЕР: Иргэдийн 16 хувь нь Х.Нямбаатарыг "Утааг бууруулах тал дээр ажиллаж байгаа" гэжээ
18 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ДУРСАМЖ ЭСЭЭ: Шинийн нэгнийг хүлээн бүтээлгэтэй идээний чигт харсаар унтдаг сан
18 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө -7 градус байна
19 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
741 сая төгрөгийн орлогыг зориуд худал мэдүүлсэн хэргийг шүүхэд шилжүүллээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.