0
"Монсудар" хэвлэлийн газрын хүүхдийн номын Жангар редакц уншигчдадаа "Эх орон" танин мэдэхүйн зурагт номоо өргөн барилаа.
"Эх орон" зурагт ном бидний Монголын нутагт үлэг гүрвэлүүд идээшиж байсан цаг үеэс өнөөдрийг хүртэл өрнөсөн түүхийг өгүүлнэ. Тус ном "Хүн төрөлхтөн хэрхэн үүсэж хөгжив?", "Хүн төрөлхтөн яаж соёл иргэншил бүтээв?", "Бидний хэл, соёл болоод "өнөөдөр" хэрхэн бүрэлдэн тогтов?" зэрэг олон асуултад хариулахад туслах аж.
Эх орон гэх сэдэв өдөр бүр, тэмдэглэлт баяр болгоноор яригддаг. Гэвч тус агуулгыг хүүхдэд ойлгуулах ном бүтээл ховор. Тиймээс хүүхдийн номын Жангар редакц эх орны сэдвээр хүүхдийн нас, сэтгэхүй, сонирхолд нийцсэн зураг, текст бүхий танин мэдэхүйн номыг бүтээсэн нь энэ юм.
Номын мэдээлэлтэй ЭНД дарж танилцана уу.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.