0
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт нийслэлийн Засаг даргын 2025 оны “Эрх шилжүүлэх тухай” 19 захирамжаар нийт 106 төсөл, арга хэмжээний эрх шилжин ирсэн. Уг 106 төсөл, арга хэмжээний захиалагчийн хяналт тавих байгууллагууд руу албан бичгээр хандаж, өнөөдрийн байдлаар нийт 69 зураг төсөв, ажлын даалгавар хүлээн авч, гурван төсөл, арга хэмжээний зураг төсөв, ажлын даалгаврыг захиалагчид буцаан тендер шалгаруулалтыг зарлаад байна.
Зураг төсөв, ажлын даалгавар, техникийн тодорхойлолтгүй он дамжих 9, шинэ 32 нийт 41 төсөл, арга хэмжээ байгааг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Д.Батцэцэг нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр танилцууллаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:
- “Төсөв батлуулах болохоор төсвөө тавиулах гэж улайрдаг ч ажлаа хийж чадахгүй бол хариуцлагаа хүлээ. Худалдан авах ажиллагааны эрх шилжин авсан байгууллагууд шинэ төслүүдэд ямар шалтгаанаар тендер зарлаж чадахгүй байгаагаа тайлбарлаж, он дамжих удаан хүлээгдсэн төслүүдийг гүйцэтгэж чадахгүй бол ажлыг эрэмбэлж буцаан татах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэг гээд хэрэгтэй төслүүд рүү хөрөнгийг оруул. Мөн техникийн тодорхойлолтоо гаргахгүй, шинэ тендерүүдийг яагаад зарлахгүй удаж байгаа шалтгаанаа тайлбарлаж чадахгүй, хугацаатай үүрэг даалгавар өгөхөд үүрэг даалгаврыг биелүүлэхгүй бол сахилгын шийтгэл ногдуулна. Жишээлбэл, автобус III баазыг барина гээд аль 2018 онд 13 компанид тендерийн ажлыг 13 хувааж өгсөн. Одоо бүгд цаасны компаниуд боллоо. Ганц бааз барих гэж 6, 7 жил болно гэж байхгүй. Ажил хийхгүй компаниудын гэрээг цуцлуул. Цүнхний компаниуд тендерт ордог байдлыг болиулж, борлуулалтын дүн, компаниудын шалгуурыг сайжруулах нь зөв. Сургууль, цэцэрлэг барихдаа хугацаа завшиж, ашиглалтад оруулахгүй удаадаг компаниуд мөн байна. Авлигажсан тендерээс болж хөрөнгө оруулалтын ажлуудыг гацаадаг компаниудыг цэгцэлж, шаардлагатай бол хар жагсаалтад оруулж, худалдан авах ажиллагаанд оруулахгүй” гэдгийг хэллээ.
Хуваалцах:
“Улаанбаатар марафон-2025” олон улсын гүйлтийн бүртгэл эхэллээ
1 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хээрийн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна
3 минутийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
“Монгол адуучин” тэмцээний шилдгүүдийг тодрууллаа
1 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт зогслоо
2 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хүний амь аварсан жолооч Д.Азжаргалыг “Онцгой үйлстэн” тэмдгээр шагналаа
3 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
МТҮП-ийн байрнаас Өргөө 2-г албадан чөлөөлөх шийдвэр гарчээ
4 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ₮792,000 боллоо
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл өргөн мэдүүллээ
5 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
БАЙР СУУРЬ: "Түргэн үйлчилгээний цэг" хэрэгтэй, хэрэггүй
8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Д.Эрдэнэбалсүрэн Олон улсын эрүүгийн шүүхийн Давж заалдах шатны Танхимын Ерөнхийлөгчөөр сонгогдлоо
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
П.Наранбаяр: Багшийн цалинг нэмж, дор хаяж 2 сая төгрөгөөс эхлүүлэх хэрэгтэй
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Нийслэлийн 90 байршилд гаднын франчайз үйлчилгээтэй, авто зогсоол барихаар төлөвлөж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
"Багануурын уурхайн ажилчид метилийн спиртэд хордож нас барсан байж болзошгүй"
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Ой, хээрийн түймрийн 90-95 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Нэр дэвшигчдийн талаарх мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг урьж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Орлогын албан татварыг нэг хувь болгох тухай санал асуулгад 92,980 хүн гарын үсэг зуржээ
1 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Зогсоолоос болж маргалдан тоглоомон гар буугаар танхайрсан иргэдийг шалгаж байна
1 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Импортын барилгын материал, тоног төхөөрөмжийн Гаалийн албан татварыг 100 хувь чөлөөлнө
4 өдрийн өмнө
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.