dobu.mndobu

Утааны улирал дуусаж, халуун усаа хязгаарлуулдаг цаг ирлээ

Утааны улирал дуусаж, халуун усаа хязгаарлуулдаг цаг ирлээ

Ирэх дөрөвдүгээр сараас хэрэглээний халуун ус хязгаарлаж, засвар шинэчлэлтийн ажил хийж эхлэхээр төлөвлөжээ. 

Тодруулбал, 2025 онд нийслэлийн хэмжээнд авто зам, инженерийн шугам сүлжээ, тохижилтын чиглэлээр нийт 682 ажил гүйцэтгэхээс 21 байршилд инженерийн шугам сүлжээг шинээр угсарч, 143 байршилд өргөтгөх аж. 

Энэ талаар УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга, ерөнхий инженер Л.Алтангэрэл “2008 оноос хойш Гачууртаас Төв цэвэрлэх байгууламж хүртэл бохир усны “Туул-1” коллекторыг 30 км газарт барихаар төлөвлөсөн. Уг шугамын ажил санхүүжилтгүйн улмаас олон жил саатсан байсныг нийслэлийн удирдлагаас анхаарч, 10 гаруй км-т бохир усны коллектор барина.

Мөн дулаан хангамжийн гол шугам сүлжээ төрийн өмчийн мэдэлд байдаг. Дэлхийн банкны санхүүжилтээр энэ жил Хорооллын дундах болон Жуковын музейгээс Отгонтэнгэр их сургууль хүртэл замын дундах байршилд дулааны шугамын ажил хийгдэнэ. 

Тиймээс засвар, шинэчлэлийн ажлын хүрээнд иргэдийг хүлээцтэй хандахыг уриалж байна. Бид ирэх дөрөвдүгээр сард инженерийн шугам сүлжээний ажлуудаа эхлүүлнэ” хэмээн ярилаа. 

Мөн авто замын бүтээн байгуулалттай холбоотойгоор 11 байршлын дулаан хангамжийн гол шугамыг өөрчлөхөөр болжээ. Тухайлбал, дулааны шугам 13 км, үүнээс гол шугам 8.7 км байна. Орон сууцны хорооллын дундах шугам сүлжээ 15 км, цэвэр усны шугам 1.1 км, бохир усны шугам 12.4 км, авто замын борооны ус зайлуулах 15.6 км шугам сүлжээг долоон байршилд, үерийн хамгаалалтын 8 км далан сувгийг шинээр барих юм байна.

Үндсэндээ, нийслэлчүүдийн хувьд утаа, түгжрэл, цахилгааны хязгаарлалтад ордог өвлийн цаг дуусаж, халуун усаа хязгаарлуулдаг хавар, зуны улирал ирж байна. 

Хуваалцах:

|
Хээрийн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна

Хээрийн түймрүүдийг бүрэн унтраахаар ажиллаж байна

хэдэн секундийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Цас орж, явган шуурга шуурна

Цас орж, явган шуурга шуурна

7 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.