dobu.mndobu

Монгол-Солонгосын хамтарсан “Мюзикл уран бүтээл” 2026 онд үзэгчдийн хүртээл болно

Монгол-Солонгосын хамтарсан “Мюзикл уран бүтээл” 2026 онд  үзэгчдийн хүртээл болно

Улсын драмын эрдмийн театрын урилгаар 2026 онд Монгол-Солонгосын хамтарсан "Мюзикл уран бүтээл" хийх төслийн бэлтгэл ажлын хүрээнд БНСУ-ын "Сансанмару" продакшны уран бүтээлчид буюу продюсер, уран сайхны удирдагч Ум Дон Юл, Хөгжмийн зохиолч Ким Хе Сан, Хөгжмийн найруулагч Рим Сеён, бүжиг дэглээч Хонг Юсон нартай хамтарсан тав хоногийн "Мюзикл театрын сургалт" амжилттай болж өндөрлөлөө.

Хамтарсан сургалтын үеэр БНСУ-ын мюзикл салбарын хөгжил, өнөөгийн нөхцөл байдал, Монгол улсын театрын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцахаас гадна Монгол-Солонгосын соёлын онцлог шингэсэн дуу, бүжгээс бүрдсэн бүтээлч сургалтыг амжилттай зохион байгууллаа. Ирэх 2025 онд төслийн дараагийн үе шат эхлэх бөгөөд хамтарсан уран бүтээл туурвих бэлтгэл 2026 он хүртэл үргэлжилнэ.

Хуваалцах:

|
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно

НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно

9 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

"ТУНГАЛАГ ГУНИГ"-ийн ХӨНДҮҮР БИЙРЭЭР...

"ТУНГАЛАГ ГУНИГ"-ийн ХӨНДҮҮР БИЙРЭЭР...

8 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.