0
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны ээлжит хурлын шийдвэрийг танилцуулах үеэрээ тус банкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Эрчим хүчний зохицуулах хорооноос дулааны үнэ болон халуун, хүйтэн усны үнийг нэмэх шийдвэрүүд гаргасныг мэдэгдэв.
Тэрбээр “Дулааны үнийг 2025 оны тавдугаар сарын 16-наас 85 хувиар нэмэх зохицуулалт гарсан. Мөн 2025 оны есдүгээр сарын 16-наас ус сувгийн, халуун хүйтэн усны үнийг нэмэх шийдвэрүүд гарсан. Эдгээр шийдвэр нь инфляцыг улам өдөөнө. Одоо инфляц улсын хэмжээнд 9.6 хувь байна гэв. Үүнээс урьтаж бодлогын хүүг 10-аас 12 хувь болголоо” гэлээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.