dobu.mndobu

БНӨСУ-д энхийг сахиулж буй мотобуудлагын батальонд 14 нэгж техникийг хүлээлгэн өглөө

БНӨСУ-д энхийг сахиулж буй мотобуудлагын батальонд 14 нэгж техникийг хүлээлгэн өглөө

УИХ, Засгийн газрын гишүүн,  Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, Батлан хамгаалах бодлогын зөвлөх бригадын генерал Д.Баасандамба тэргүүтэй ажлын хэсгийн бүрэлдэхүүн энэ сарын 07-10-ны өдрүүдэд БНӨСУ-д явагдаж буй НҮБ-ын "UNMISS" энхийг дэмжих ажиллагаанд оролцож буй XIV ээлжийн мотобуудлагын батальоны үйл ажиллагаа, үүрэг гүйцэтгэлтэй биечлэн танилцлаа.

May be an image of 4 people and text


НҮБ-ын энхийг сахиулах “UNMISS” ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний 850 хүнтэй мотобуудлагын батальон 14 дэх жилдээ амжилттай оролцож байгаа билээ.  Тэгвэл цэргийн багийн үүрэг гүйцэтгэлтийг цаашид амжилттай үргэлжлүүлэх бэлэн байдлыг дээшлүүлэх хүрээнд техникийн шинэчлэлийг хийх ажлын эхлэлийг тавьж Монгол Улсын Зэвсэгт хүчний XIV ээлжийн мотобуудлагын батальонд 14 нэгж техникийг хүлээлгэн өглөө.

May be an image of 4 people and text


Тодруулбал Монгол Улсын батлан хамгаалах яам 14 нэгж автомашиныг газар орон дээрээс нь албан ёсны диллерээс худалдан авсанаа салбарын удирдлагууд 2025.03.07-ны өдөр гардууллаа. “Батлан хамгаалахын сэргэлтийн бодлого”,  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Цэнхэр дуулга, Хар сүлд – Бүтээн байгуулалт”-ын хүрээнд энхийг дэмжих ажиллагаанд Зэвсэгт хүчний оролцоог 3 дахин нэмэгдүүлж, үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлнэ.” гэсэн томоохон зорилтыг тусгасан.

May be an image of 10 people, car, jeep and text that says 'TOTOTA ΤΟΥΟΤΑ X ONMISS UNMISS 4401'


Тус зорилтын хүрээнд “НҮБ-ын энхийн ажиллагааны бэлэн байдлын систем”-ийн 2 дугаар түвшинд бүртгэлтэй байгаа цэргийн багуудыг дараагийн түвшинд бүртгүүлэх, ажиллагаанд шинээр оролцуулах, мөн мотобуудлагын батальоны зэвсэг, техник, хэрэгслийг шинэчлэх, сэргээн сайжруулах ажлыг эрчимжүүлж, шаардагдах төсөв хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх боломж, гарц шийдлийг тодорхойлон, зарим асуудлыг шийдвэрлэж эхлээд байгаагын бодит үр дүнгийн нэг нь энэхүү арга хэмжээ болж байна.

May be an image of 2 people and text that says 'เ้ ΤΟΥΟ UNMISS® 4400'

Мотобуудлагын батальон хамгийн сүүлд 2022 онд 34 нэгж техникээр парк шинэчлэл хийж байжээ. Харин энэ удаад  нийт 73 нэгж техникийг шинэчилж сэргээн сайжруулах ажил хэрэгжинэ.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.