dobu.mndobu

ХӨНДӨХ СЭДЭВ: Урлагийнхны байгаа царай нь ийм байхад нэмээд "ваучер" тараана гэх

ХӨНДӨХ СЭДЭВ: Урлагийнхны байгаа царай нь ийм байхад нэмээд "ваучер" тараана гэх

Соёл урлагийн салбар нь нийгэмд олон чухал үүрэг гүйцэтгэдэг. Манайх шиг ажилгүйдэл, ядуурал нь тогтмол өсөлттэй, төгрөгийн ханш нь суларсаар байгаа улс оронд ч зохих үүргээ гүйцэтгэвэл түүхийн нэгэн үеийг даван туулахад чухал нөлөөтэй гэж үздэг. Соёл урлаг нь өнгөрсөн үеийн соёл, зан заншлыг авчрахын зэрэгцээ залуу үеийнхэнд энэ талаар мэдлэг, ойлголтыг өгөхөд тусалдаг. Мөн соёл урлагийн үйл ажиллагаа, арга хэмжээ нь хүмүүсийг нэгтгэн, нийгмийн хэм хэмжээг бий болгоход дэмжлэг үзүүлдэг. Цаашилбал, соёл урлаг нь сэтгэл зүйн тайвшрал, стрессийг бууруулах, сэтгэлийн тэнцвэрийг олж авахад тусалдаг.

Гэтэл начир дээрээ бидний эргэн тойронд буй "урлагийнхан" бас л бүтэхгүй хэдэн нөхөр байгаа бололтой. Олонхыг хамаатуулж нэрлэж байгаа ч цөөн эхдэн чадварлаг уран бүтээлчдээ муулж болохгүй. Гэхдээ олон нийтэд нөлөөлж буй хэд нь бүр утгаа алдаж "бурхангүй газрын бумба" болчихлоо.

Хэн ч, хаана ч үзэх боломжтой хэдхэн кинонд тоглодог жүжигчид нь байсхийгээд л нэг асуудалд орооцолдож, эсвэл лайв хийгээд явчихна. Бас болоогүй зан авир, хууч зан нь хөдөлдөг бололтой энд тэнд хүн алгадаж, зодож цохиод л явна. Жишээ татахад, жүжигчин Б.Амарсайхан Halloween-ий баяраар хүүхдүүдийг “хаалга нүдлээ” гэж уурлан, лифтэнд зодсон гэх. Уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж эхэлсэн. Мөн реппер Roockie "CU" сүлжээний дэлгүүрт танхайрч, ажилтных нь биед халдсан бичлэг цацагдсан. Хэдийгээр өнгөрсөн зун гарсан хэрэг хэмээн мэдэгдэл гаргасан ч өсвөр насны хүүхэд алгадаж, танхайрсан нь үнэн. Мөн жүжигчин Т.Бадамжав, Б.Мишээл, Б.Номин нар СУИС-ийн дүү нараа дээрэлхдэг байсан тухай мэдээлэл цацагдаж нэлээд шуугиулсан. 

Эдгээр цөөхөн жишээ бол уур цухал аа бусдад гаргасан увайгүй үйлдлийн илрэл. Гэтэл хувь хүний гаргах үйлдлээс цаашлаад асуудал мундах юм биш. Нэг нэгийхээ уран бүтээлийг хулгайлна, өөр салбар мөнгө илүү олоод байгаа юм шиг санаад дуучин нь жүжиглэж, жүжигчин нь дуулдаг болсон. Өөр хийх юм байвал хийж л орхино. Дуучин Б.Идэржавхлан, жүжигчин З.Онон нар нийгрэмд эерэг нөлөөтэй хэмээн сайшаагдаж байсан ч оюуны өмчийн нэлээн маргаантай тоглолт хийх гэж буй. Жүжигчин нь жүжиглэж, дуучин нь дуулахдаа анхаарч жаахан чанартай юм хийхэд анхаарах зав байхгүй бололтой.  Шахах билет байвал шахна. Тэдгээрийг нь харахаар өнөөх нийгэмд соён гэгээрлийн үүргийг гүйцэтгэх бүтээл огт биш. Хаана тэр хүмүүсийг нэгтгэн, нийгмийн хэм хэмжээг бий болгох тоглолт болоод байна вэ. Сэтгэл зүйн тайвшрал, стрессийг бууруулах, сэтгэлийн тэнцвэрийг олж авахад туслах нь бүү хэл хооронд нь маргалдуулж, цахим ертөнцийг самарч л сууна даа. Олигтой ганц кино сүүлийн хэдэн жил тоотой хэд гарсан. Гэтэл 

 

May be an image of 2 people

May be an image of 1 person and text

Хуваалцах:

|
НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно

НӨАТ-ын сугалааны азтанууд Лхагва гарагт тодорно

7 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

"ТУНГАЛАГ ГУНИГ"-ийн ХӨНДҮҮР БИЙРЭЭР...

"ТУНГАЛАГ ГУНИГ"-ийн ХӨНДҮҮР БИЙРЭЭР...

6 цагийн дараа

Сэтгүүлч А.Сайханбаяр

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.