0
УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүүгээр ахлуулсан Шуурхай хэсгийн бүрэлдэхүүн Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд ажиллаж, гал түймэрт өртсөн иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, сэтгэл зүйн зөвлөгөө өгөхийн зэрэгцээ орон гэргүй болсон 18 айл өрхөд иж бүрэн гэр, дулаан хувцас хэрэглэл, хоол хүнс, эмийн багц бүхий тусламжийн барааг хүлээлгэн өглөө.
Дорнод аймагт гарсан гал түймэрт өртөж хамгийн их хохирол амссан нь Хөлөнбуйр сумын Батхаан баг юм. Батхаан багийн нутаг дэвсгэрт нийт 70 айл өрх өвөлжиж байснаас 60 орчим айл өрх их бага хэмжээгээр гал түймэрт өртөж, хохирол амссан бол одоогийн байдлаар 6000 гаруй мал хорогдоод байна. Мөн Хөлөнбуйр сумын Батхаан багийн хэмжээнд 47 мянган га газар түймэрт өртсөн нь нийт газар нутгийн 35 хувийг эзэлж байна. Аймаг,сум орон нутгийн удирдлагууд гал түймэрт өртсөн малчдынхаа амьжиргааг дэмжих чиглэлд онцгойлон анхаарч ажиллаж байгааг хэллээ.
Түүнчлэн тус багт Шүүхийн шинжилгээний ерөнхий газраас томилогдсон ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажиллаж нөхцөл байдлын үнэлгээ хийх, гал түймрийн эрсдэлийг тогтоох, малын сэг зэмийг нэн дариу устгалд оруулах, халдваргүйтгэл хийх зэрэг ажлыг шуурхай зохион байгуулж байна. Үүнээс гадна зарим малчдаас мал угаартлаа, тодорхойгүй шалтгаанаар үхэж байна гэх дуудлагууд ирж буйг нутгийн удирдлагууд хэлж байна. Тиймээс цаашид малын эм тарианы хэрэгцээ шаардлага ихээхэн гарч болзошгүй байна.
Хуваалцах:
Эгийн голын УЦС-ын туслах далангийн ТЭЗҮ боловсруулах зардлыг Засгийн газар баталлаа
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Н.Учрал: Бүх төрлийн үйлчилгээний төлбөр, хураамжийг нэмэхгүй
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Гал түймэрт өртөж орон гэрээ алдсан 18 айлд гэр олголоо
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Зарим хэрэглэгчдийн хөнгөлөлтийн тооцоололд залруулга хийлээ
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хоолны мөнгөө төлөөгүй иргэдийг шалгаж байна
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Шинийн нэгний их ерөөлийг нөхөж хурна
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Баян-Овоо суманд гарсан түймрийн улмаас 300 гаруй толгой мал хорогджээ
4 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улаанбурхан өвчний дархлаажуулалт улсын хэмжээнд 95 хувьтай байна
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Түргэний машин автобустай мөргөлдөж, эмч, жолооч нарын 6 хүн нас баржээ
3 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хун нуурын мөс цөмөрч автомашин живжээ
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Ерөнхий сайд хэд хэдэн чухал асуудлаар сайд нартай хуралдаж байна
1 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Хээрийн түймрүүдийг бүрэн унтраалаа
1 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Морин хуурын найрал хөгжим Чехийн Ерөнхийлөгчийн ордонд тоглолтоо толилууллаа
43 минутийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Л.Оюун: Ус, дулааны үнийг нэмж, ард түмний нуруунд ачаа үүрүүлэх нь гаргалгаа биш
15 минутийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
4.5 тэрбум тонны нөөцтэй Хөшөөтийн орд стратегийн ач холбогдолтой ордын жагсаалтад алга. Яагаад
16 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол батлагдлаа
16 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Автобусны жолооч ажлаа хийж байхдаа амиа алджээ
16 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.