dobu.mndobu

Улирлын шилдгүүдийг хэрхэн тодруулдаг вэ?

Улирлын шилдгүүдийг хэрхэн тодруулдаг вэ?

Most Improved Player:

Амжилт нь ахисан тоглогчийг тодруулахдаа өнгөрсөн улирал буюу 2023-24 оны улирлын статистик болон 2024-25 улирлын статистик үзүүлэлт хамгийн ихээр ахиж багтаа үр нөлөө үзүүлсэн тоглогчид олгодог. Г.Болор-Эрдэнэ нь өнгөрөгч 2023-24 улиралд 7,4 оноо 2,2 самбар, 4 оновчтой дамжуулалт дунджилж байсан бол 2024-25 улиралд 14.5 оноо, 3.1 самбар, 5.1 оновчтой дамжуулалт дунджилж амжилт нь хамгийн ихээр ахисан статистик үзүүлсэн учир шалгарав.

Rookie of the year

Тус шагнал нь шинэ залуу тоглогчид дотроос хувийн статистик үзүүлэлтээрээ тэргүүлсэн тоглогчид олгогддог бөгөөд 2024 оны драфтын 1-дүгээр сонголт М.Чинхутаг нь 5.8 оноо, 1.8 самбар, 0.6 оновчтой дамжуулалт дундажлан лигт рүүки улиралдаа тоглож буй тоглогчоо тэргүүлсэн юм.

6th player:

Шилдэг зургаа дахь тоглогчийг шалгаруулах үндсэн зарчим нь тухайн тоглогч нь улирлын тоглолтын 60%-аас дээш тоглолтод багийнхаа сэлгээнээс тоглосон байх үндсэн шаардлагатай лигийн 10 багийн тоглогчдын сэлгээнээс тоглосон тоо болон статистик үзүүлэлт багийн амжилтад харгалзан үзсэн. ЭС ЖИ ЭЙПС багийн тоглогч Н.Ганбаатар улиралд нийт 26 тоглолтод оролцохдоо 18-д нь сэлгээнээс тоглон 7.1 оноо 4 самбар, 0.6 оновчтой дамжуулалт дунджилсан статистик нь лигийн бусад сэлгээний тоглогчдыг тэргүүлсэн үзүүлэлт учир олгосон. Түүнтэй хамгийн ойр өрсөлдсөн тоглогч нь Эрдэнэт Майнерс багйин тоглогч А.Бямбадорж 16 тоглолтод сэлгээнээс оролцохдоо 5 оноо 2 самбар дунджилж байсан.

DPOY

Улирлын шилдэг хамгаалан тоглогчийг тодруулахдаа багийн хамгаалалтаар лигийн тэргүүлж буй буюу нэг тоглолтод хамгийн бага оноо алдаж буй багийн хамгаалалтын хамгийн өндөр үзүүлэлттэй тоглогчид олгодог. Улиралд хамгийн бага оноо буюу 73.3 оноо эсрэг багтаа Хасын Хүлэгүүд баг.

А.Азбаяр нь улирлын турш 62 бөмбөг таслалт 73 блок шот 115 хамгаалалтын самбар авч, хамгаалалтын рэйтинг 88% гэсэн үзүүлэлтээр багтаа хамгийн өндөр үзүүлэлттэй байсан учир тус шагналыг олгов.

Best International player

Улирлын шилдэг гадаад тоглогчийн шагналыг олгохдоо лигт өрсөлдөж буй нийт гадаад тоглогчдод улирлын тоглолтын 70%-иас дээш тоглолтод тус багтайгаа тоглон хувийн статистикаараа бусад тоглогчдоо тэргүүлж буй тоглогчид дотроос багийн амжилтыг харгалзан олгов. Бишрэлт Металл багийн тоглогч Байрон Уэсли ЖР нь багтайгаа нийт 20 тоглолтод оролцохдоо 16 хожил буюу 80% хожлын рэйтингтэйгээр 23.2 оноо, 6.2 самбар, 5.8 самбараас бөмбөг авалт дунджилсан учир тус шагналыг олгов.

MVP

Тус шагналыг Үндэсний дээд лигийн хамгийн өндөр амжилттай багийн статистик үзүүлэлтээр тэргүүлж буй тоглогчид олгодог.

Лигийн 2022-23 улиралд Эрдэнэт майнерс баг улирлыг 16-2 амжилттай тэргүүлж тус багийн тоглогч Т.Санчирт, 2023-24 оны улиралд Эрдэнэт Майнерс, Бишрэлт Металл, IHC APES /SG APES/ багууд 19 – 5 гэсэн амжилттайгаар амжилт нь тэнцүү өндөрлүүлсэн ба энэ гурван багийн хоорондын тоглолтод тоглогчдын үзүүлсэн статистик болон улирлын дундаж статистик үзүүлэлтийг харгалзан М.Өлзий-орших MVP болсон.

Үндэсний дээд лигийн 2024-25 улирлыг 19 хожил 8 хожигдол гэсэн амжилтаараа тэргүүлсэн багийг А.Азбаяр нь 11.5 оноо, 6.6 самбар, нэг оновчтой дамжуулалт, 1.3 блок шот дунджилан багаа тэргүүлсэн учир MVP шагналыг олгосон юм.

Дээрх шийдвэрийг МСБХ-ны Удирдах зөвлөлөөс томилогдсон Үндэсний дээд лиг зохион байгуулах ажлын хэсэг хуралдаж гаргадаг болно.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.