0
Мартаж болохгүй түүхийг өгүүлсэн “Цөвүүн цаг” УСК гуравдугаар сарын 6-нд нээлтээ хийсэн. Уг киноны зохиолыг МУГЖ О.Бат-Өлзий бичиж, ерөнхий продюсероор МУАЖ С.Сарантуяа ажилласан бол найруулагчаар Б.Тамир ажилласан билээ.
Монголын түүхэнд хар бэх дусаасан мэт хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд өрнөсөн бодит түүхийг өгүүлсэн гэдгээрээ онцлог. Бид энэ удаад тус киноны “Борлог” Нацагийн дүрд тоглосон МУГЖ Г.Золбооттой цөөн хором ярилцлаа.
Юуны өмнө шинэхэн уран бүтээлээ ард түмэндээ хүргэсэн танд болон танай кино багийнханд баяр хүргэе. Та сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Сайхан хаваржиж байна уу, монгол түмэн минь. Уншигч, сонсогч та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Бодит түүхээс сэдэвлэсэн нэгэн сайхан түүхэн киногоо амжилттай нээж ард түмэндээ хүргэсэн дээ баяртай байна. Мөн кино зохиолыг бичсэн МУГЖ О.Бат-Өлзий ахдаа, “Фантастик” продакшны ерөнхий найруулагч Б.Тамир дүүдээ болон бүх баг хамт олондоо халуун баяр хүргэе. Учир юу вэ гэвэл бидний монголын ард түмэндээ зориулж хийсэн “Цөвүүн цаг” УСК-г маань ихэд сайшаан үзсэн нь чихэнд сонсогдлоо. Жүжигчин хүн бол тухайн дүрд тоглосон гэхээсээ илүү үзэгч олноор үнэлүүлдэг, дүн тавиулдаг гэж боддог. Дунд ч биш ер нь боломжийн сайхан үнэлгээ ирсэн. Машид үнэн хийгээд бодит түүхийг үзэгчдэд хүргэсэн нь таалагдсан гэдэг мэдээ сонсогдох болсон учраас баярласан сэтгэлээ уран бүтээлчдэдээ хүргэж байгаа нь энэ юм аа.
“Борлог” буюу Нацагийн дүрийн саналыг хэрхэн авсан бэ. Зохиол бичигдэхээс эхлээд таныг мөн Бат-Өлзий гавьяаттай зөвлөлдсөн гэж сонссон юм байна. Тэгэхээр хэрхэн бүтэх болсон талаар ярихгүй юу?
- Анх ярилцаж байхад бол “Борлог” Нацагийн дүрд тоглохоо ч мэдээгүй. Зохиолоо уншаад дүр дээр ажиллахад миний багад сурсан эрдэм их тус болсон байх. Багадаа малын захад л өслөө шүү дээ. Хонь малаа хариулдаг, адуугаа унадаг, эмээл тохмоо тохдог, айраг сүүгээ бэлтгэдэг монгол ахуйд л өссөн. Тэр ч утгаараа сайхан таарсан болов уу. Дээрээс нь би уг чанартаа монгол л хүн. Тэр сайхан монгол залуугийн түүхэн дүрийг надад өгөхөд “би монгол эр хүн л юм чинь, монгол эр хүний дүрд тоглож чадна” шүү дээ гэж бодсон.
Бичигдэж эхэлсэн гэвэл Бат-Өлзий ах бид хоёр ууланд алхаж байсан юм. Тэгээд “Би түүх ч болно гэж байхгүй юм байна. Нарийн ширийн зүйлс олон учир буруу бичиж болохгүй шүү дээ. Зайлшгүй түүхчид оролцох хэрэгтэй байна” гэж хэлсэн. Удалгүй тэр түүхчтэй уулзлаа, тэгж зөвлөлдөхөөр боллоо гээд л эхэлсэн. Киноны эхэнд гардаг Богд хааны ордонд очиж туршуулууд уулздаг хэсэг гэхэд л огт гажуудуулаагүй түүхийн л нэг хэсэг гэх мэт. Бас тэр гурван хүүхэд зугтаж гүйхэд хоёрыг нь араас нь буудчихдаг. Үлдсэн балчир хүүг ээж нь шовойг нь арагш татаж нуугаад “эмэгтэй хүүхэд шүү дээ” гээд авч үлддэг зэрэг нь бодит түүх. Түүнийг түүхчийн гараас нь аваад зохиолдоо шингээсэн юм.
“Цөвүүн цаг” одоо ч үргэлжилж байна гэж та нэгэн ярилцлагадаа дурдсан байсан. Энэ талаар?
-Тухайн үед монголчуудыг хоёр хэсэг болгож хооронд нь мөргөлдүүлж байсан, хядлага болж байсан, аллага болсон, хэлмэгдүүлэлт болсон, дүрвэлт олноороо болж байсан зэргийг яг таг судалсан 7-8 түүхч энэ зохиол дээр ажилласан. Уран сайхны дүр, найруулга тал дээр бид ажилласан боловч эрдэмтэн түүхчдийн долоо хэмжиж, нэг огтолсон зохиол юм. Тэр ч утгаараа үзэгчид “энийг л очиж үзье” гэж ярилцаж байна. Тухайн үе (1920-1930)-ийн цөвүүн цаг ямар байсан юм бэ гэдгийг үзэж байна.
Өнөөдөр ч начир дээрээ цаг цөвүүн л болсон байна шүү дээ. Тухайн үед ийм байж гэдгийг үзнэ, өнөөдөр ямар байгаагаа бид харж л байгаа. Монголчууд гэж яасан барагддаггүй цөвүүн цагтай улс вэ. Монголчууд ядарч байна, туйлдаж байна. Ерөөсөө болж байгаа юм нэг алга гэдэг чинь “Цөвүүн цаг”.
Дүрийг хэрхэн хүлээж авах бол, зохиолын нийгэмд өгөх мессеж хүрэх болов уу гэдэг айдас жүжигчин хүнд байдаг болов уу. Энэ талаар та юу гэж боддог вэ?
- Айдас үргэлж байна. Дандаа юм сайнаараа байхгүй шүү дээ. Үргэлж магтаал сонсоод л байвал тэнэг л болно. Тэгээд ч өнөөдрийн сошиал орчин хүнийг нэг өлгөөд авсан бол хар нүхэнд унагаж, дахиж босож ирэхгүй болгодог ертөнц шүү дээ. Тийм болохоор хар буруу юм хол байгаасай л гэж бодож байна. Энэ дүр дээр ингэчихгүй яагаа вэ гэж хэлнэ, зарим нь зүгээр л сайхан болжээ гэж хэлнэ. Сайн нь муугаасаа их байгаасай л гэж боддог доо.
Манай энэ мэргэжил бол хэзээ ч төгс болдоггүй байх. Хэзээ ч жолооч болдоггүй гэдэг шиг хэзээ ч жүжигчин болдоггүй л байхгүй юу. Жүжигчин гэдэг нэр нь байдаг боловч насан туршдаа суралцаж байдаг л зүйл. Буурал толгойтой, цагаан сахалтай болтлоо сурахын төлөө л явж байна. Мэдээж сайхан бүтээлд тоглох шунал уран бүтээлч хүн болгонд оршдог.
Ярилцлагынхаа төгсгөлийн хэсгийг танд үлдээе. Магадгүй 1930-аад оны цөвүүн цагт амьдарч байсан хүний дүрээр танд захих зүйл байгаа болов уу?
- 1930 оны цөвүүн цагт уран бүтээлийнхээ “Борлог” Нацагийн дүрээр зохиолдоо амьдарч үзлээ. Мартаж болохгүй тэр цөвүүн цагийн түүхийг бүтээл болгож залуучууддаа, ард түмэндээ хүргэлээ. Тэгтэл өнөөдрийн 2025 он гэдэг цөвүүн цаг мөн л “аймар” байна шүү. Үнэхээр аймар байна. Тухай үеийнх шиг арай л нэгнийгээ буудна, шууд хорооно гэдэг зүйл байхгүй мөртөө “соёлтой цөвүүн цаг” үүсчихсэн юм уу гэж боддог юм. Залуус гадагшаа сурахаар олноороо явж байна, ажил хийхээр явж байна. Бас бус асуудлаар дүрвээд л байна. Бага багаар. Хэн ч мэдэхгүй.
Хавдрын эмнэлэгт хэн нэгэн өнгөрөөд л байна. Хорогдоод л байна. Хэл яриа, өв соёлын хувьд ч хувьсаад л байна. Өөрчлөгдөөд л байна. Ингээд ямх, ямхаар, эд эсээрээ монголчууд тарж байна шүү дээ. Монгол хүн бүр үүнийг мэдэрч байгаа.
Ард түмэн маань бие биедээ жаахан хайртай баймаар юм уу. Энэ их уур уцаар, стресс өнөөгийн нийгэмд байхаас ч арга алга. Энэ бүхнийг жаахан намсгаад, хүлцээд элэг нэгтэй байж чадвал уур уцаартай монгол биш сайхан “Баянмонгол” болох болов уу гэж бодож байна даа.
Бидэнтэй ярилцсанд баярлалаа.
Хуваалцах:
Хилчид Монголд цор ганц “H225 Super Puma” загварын нисдэг тэрэгтэй боллоо
11 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Оюутнууд Орфей театрын бүтээлийг "онцгой" хямдралтай үнээр үзэх боломжтой
10 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
ШИЛЭН ДАНС: Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар ₮2,2 тэрбумаар тоног төхөөрөмж авчээ
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улаанбурхан өвчний нийт 18 тохиолдол бүртгэгдлээ
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Нийгмийн даатгалын серверт гэмтэл гарчээ
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Улаанбурхан өвчин ЕБС-ийн хүүхдүүдийн дундаас бүртгэгдэж байна
5 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Зам тээврийн ослын улмаас хоёр тээврийн хэрэгсэл шатаж, дөрвөн иргэн амь насаа алджээ
5 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Суррон, скүүтер, мопедоос унаж гэмтэх тохиолдол их байна
4 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Осолд орсон хоёр хүүхдийн биеийн байдал тогтворжжээ
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Өнгөрсөн онд шар өвсний гал түймрийн 48 тохиолдлоор 62.7 га талбай шатжээ
3 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Селена Гомесын шинэ цомог ирэх долоо хоногт цацагдана
3 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
УИХ-ын эмэгтэй гишүүдээс С.Одонтуяагийн рейтинг өндөр байна
3 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
МУГЖ Г.Золбоот: Монголчууд бид яасан барагддаггүй “цөвүүн цаг”-тай улс вэ
1 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Улирлын шилдгүүдийг хэрхэн тодруулдаг вэ?
12 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ТОДРУУЛГА: “Админерал” ХХК-ийн гол хувьцаа эзэмшигч хятад иргэн учир битүүлгээр нас баржээ
13 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Төв аймагт гарсан ослын газарт АТҮТ-ийн хяналтын хэлтсийн дарга нар ажиллав
13 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Гараашт байрлуулсан машинаас эд зүйл алдагдаж байна
14 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
П.Батчулуун эмчид оноосон 2 жил 6 сарын хорих ялыг хэвээр үлдээжээ
14 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.