dobu.mndobu

С.Энхтөр: Цагдаа өдөр шөнөгүй зохицуулахыг болиулаад, жолооч нарыг гэрэл дохионд нь даатгаад хаях хэрэгтэй

С.Энхтөр: Цагдаа өдөр шөнөгүй зохицуулахыг болиулаад, жолооч нарыг гэрэл дохионд нь даатгаад хаях хэрэгтэй

Нийслэлийн замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн албаны дарга асан С.Энхтөр өөрийн цахим хуудастаа түгжрэлийн талаар дурджээ. Тэрбээр, "цагдаа нарыг өдөр шөнөгүй зохицуулахыг болиулаад, жолооч нарыг гэрэл дохио тэмдэгт нь даатгаад хаях хэрэгтэй" хэмээн бичсэн байна. 

Юу гээч, цагдаа нарыг өдөр шөнөгүй зохицуулахыг болиулаад гэрэл дохио тэмдэгт нь даатгаад хаях хэрэгтэй.(угаасаа түгжрэлийг зохицуулах чиг үүрэггүй шүү дээ) 
7,10 хоног нам зогсоод тос усаараа ялгарна.  Замдаа байна уу, жолооч нартаа байна уу, хотын даргадаа байна уу та нар бүгд харна. Бодит байдал харагдаж бид нарын нүд нээгдэнэ л дээ.


Тэгэхгүй бол та нар яахаа мэдэхгүй хашхирсаар байгаад хоолой чинь бүр сөөчихлөө шүү дээ.


Би нэг удаа хотын 20 гаруй уулзварт гэрэл дохионы хугацаанд өөрчлөлт хийлгүүлсэн юм л даа ( жайка, удирдлагын төвтэй хамтарч).Тооцооллоор түгжрэхээ болих байсан ч жолооч нар дүрэм зөрчиж орж ирээд түгжээд байсан, аргагүйн эрхэнд цагдаа орж билээ, ийм л байна.


Нөгөө халамжтай яг адилхан цагдаагийн гарын хөдөлгөөнийг харсаар байгаад ухамсартай хөдөлгөөн байхгүй амьтанлаг болчихлоо. Зам нэмээд ч энэ түгжрэлээс гарахгүй угаасаа онол нь тийм.

Хуваалцах:

|
Нийгмийн даатгалын серверт гэмтэл гарчээ

Нийгмийн даатгалын серверт гэмтэл гарчээ

5 цагийн дараа

Сэтгүүлч Н.Уянга

Улирлын шилдгүүдийг хэрхэн тодруулдаг вэ?

Улирлын шилдгүүдийг хэрхэн тодруулдаг вэ?

12 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.