0
Огноо2024-11-19
Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Онцгой байдлын албаны ахлагч бие бүрэлдэхүүнтэй уулзаж, 2024-2028 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэл өглөө.
Уулзалтаар Гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, Зудын гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах арга хэмжээ, Алба хаагчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх бодлого, Алба хаагчдын нийгмийн баталгаа, аюулгүй байдлыг хангах, Онцгой байдлын салбарт 2025-2028 онд хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагаа, Техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлэх, Хүний нөөцийг хөгжүүлэх бодлого зэрэг онцлох асуудлын хүрээнд мэдээлэл хүргэлээ.
Өнгөрсөн 4 жилийн хугацаанд манай улсад нийт 17.0 мянга гаруй аюулт үзэгдэл, осол тохиолдсон. Энэ хугацаанд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр цаг агаарын гаралтай гамшиг, аюулт үзэгдлийн тохиолдол 60 гаруй хувиар нэмэгдсэн байна. Энэ хүрээнд Монгол Улсын Шадар сайд зонхилон тохиолддог үер ус, гал түймэр, өвөлжилт, хаваржилт хүндрэх нөхцөл, зудын аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр нэгдсэн арга хэмжээг улс орон даяар явуулах 7 удаагийн удирдамжийг батлан хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгсөн байна.
Тодруулбал,
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд УОК-ын дарга С.Амарсайхан салбарын алба хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдалд илүү анхаарч, шинэчлэл реформ хийх шаардлагатайг онцолсон. Тухайлбал аврагч, гал сөнөөгчдийн тусгай зориулалтын хувцас хэрэгслийг нэмэгдүүлэхэд 188.6 тэрбум төгрөг шаардлагатай байгаагаас зөвхөн энэ онд 25 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн байна.
Өнгөрсөн хугацаанд аврах тусгай зориулалтын хувцас хэрэглэлийн хангалтад 8.8 тэрбум, тусгай зориулалтын техник, тоног төхөөрөмжийн хангалтад 18.7 тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн. Мөн гал унтраах, аврах ажиллагааны тусгай зориулалтын автомашин, техник, тоног төхөөрөмжийн хангалтыг шат дараатай нэмэгдүүлж байна. Цаашид 2028 оныг хүртэл хугацаанд аврах ажиллагааны багаж хэрэгслийн хангалтыг 60.0 хувь, тусгай зориулалтын хувцас хэрэглэл 85.0 хувь, гал унтраах автомашины хангалт 65.0 хувь, холбоо, зарлан мэдээллийн тоног төхөөрөмжийн хангалтыг 80.0 хувьд хүргэхээр төлөвлөж байна.
Эцэст нь Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Онцгой байдлын байгууллагын анги, салбарын удирдлагууд алба хаагчдынхаа аюулгүй байдлыг хангахад анхаарч шат шатандаа хяналт тавьж ажиллахыг анхаарууллаа. Мөн “Онцгой байдлын байгууллагын стандарттай хөгжлийн стратеги 2030” баримт бичгийг баталсан. Иймд салбарын бүх шатны албан хаагчид үйл ажиллагаагаа энэхүү стратегитай уялдуулж, өдөр тутамдаа мөрдөж хэвшүүлэхийг үүрэг болголоо.
Хуваалцах:
Байнгын хорооны тогтоолын төслүүдийг баталлаа
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хөдөөд гурван хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна
13 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо
11 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
9 настай Э.Сондор бүжгийн спортын АЗИЙН АВАРГА боллоо
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Х.Нямбаатарыг уучлал гуйхыг шаарджээ
8 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
С.Мөнхзул дэлхийн АВАРГА БОЛЛОО
7 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Govinews.mn сайтын нээлт боллоо
6 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ШИЛЭН ДАНС: Эрүүл мэндийн яам "Шүд угаалтын тэмцээн" зохион байгуулахад 166.4 сая төгрөг зарцуулжээ
6 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Цаг агаар: Улаанбаатарт 1 градус дулаан байна
6 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ХӨНДӨХ СЭДЭВ: Урлагийнхны байгаа царай
5 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх хоёр үйлдвэрийн тендерийг ирэх сард багтаан зарлана
10 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ч.Лодойсамбуу: Иргэдээ шинэ машин авахыг хориглох аргаар түгжрэлээ шийдсэн нэг ч хот дэлхийд байхгүй
10 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Монгол-Солонгосын хамтарсан “Мюзикл уран бүтээл” 2026 онд үзэгчдийн хүртээл болно
11 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Боксын Ази тивийн тэмцээнд манай улсын найман тамирчин өрсөлдөнө
11 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Филлипин улсыг "Пепито" хар салхи дайрч 305 км/цаг хүртэл шуурсаар байна
11 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Х.Нямбаатар: Сэлбэ, Баянхошуу дэд төвүүдийн барилгын ажилд төрийн өмчийн компани оруулахгүй
12 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ц.Өлзий-Орших: Би Армиас төрсөн дуучин гэж бардам хэлдэг
14 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо
11 цагийн дараа
9 настай Э.Сондор бүжгийн спортын АЗИЙН АВАРГА боллоо
11 цагийн дараа
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.