dobu.mndobu

ЦЕГ: Цэцэрлэгийн туслах багш 4 нас 9 сартай хүүхдийг удаа дараа зодож, хэрцгий хандсан хэргийг шалгаж байна

ЦЕГ: Цэцэрлэгийн туслах багш 4 нас 9 сартай хүүхдийг удаа дараа зодож, хэрцгий хандсан хэргийг шалгаж байна

Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн туслах багш хүүхдүүдээ зодож буй бичлэг цахим орчинд цацагдаад байна.

Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 18-ны өдөр “Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгийн ахлах Б бүлгийн багшийн туслах 4 нас 9 сартай А-г удаа дараа зодож, хэрцгий хандсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

Дээрх гомдол мэдээллийг хүлээн авч Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэх мэдээллийг өглөө. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.