dobu.mndobu

Г.Наранцэцэг Тбилисийн их дуулгаас алтан медаль хүртлээ

Г.Наранцэцэг Тбилисийн их дуулгаас алтан медаль хүртлээ

Гүрж улсын Тбилис хотод жүдо бөхийн их дуулга гуравдугаар сарын 21-23-нд болж 52 орны нийт 385 (эрэгтэй 219, эмэгтэй 166) тамирчин өрсөлдлөө.

Тус тэмцээнд манай улсаас Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, П.Нямлхагва, Ч.Болдбаатар, Г.Болдбаатар нарын удирдлага дор 20 тамирчин өрсөлдсөн юм. Үүнээс эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд Үндэсний шигшээ багийн тамирчин Ганбаатарын Наранцэцэг алтан медаль хүртлээ.

Энэ жингийн дэлхийн чансааг олимпын наадмын мөнгөн медальт, дэлхийн аварга, гавьяат тамирчин Б.Баасанхүү тэргүүлж байна. Мөн шагналт тавдугаар байрт хоёр тамирчин орсноор Монгол Улсын баг 52 орноос медалийн чанараар зургаадугаар байрт жагсав. Дараагийн тэмцээн Тажикстан улсын Душанбе хотод дөрөвдүгээр сарын 2-4-нд болох юм.

 

Хуваалцах:

|
Гал түймрийг бүрэн унтраалаа

Гал түймрийг бүрэн унтраалаа

4 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Цасан болон шороон шуурга шуурна

Цасан болон шороон шуурга шуурна

6 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.