dobu.mndobu

Долларын ханш 3500 төгрөгт хүрэв

Долларын ханш 3500 төгрөгт хүрэв

Ам.долларын ханш өнгөрсөн оны аравдугаар сарын эхээр 3380 төгрөг байсан. Тэгвэл ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш өнгөрсөн аравдугаар сарын дунд үеэс эхлэн тогтмол өсч 3500 төгрөгт хүрчээ.

Тодруулбал, өнөөдрийн байдлаар ам.долларын бэлнээр авах ханш арилжааны банкуудад  3475 төгрөг байгаа бол зарах ханш 3500 төгрөгт хүрсэн байна.

‎газрын зураг ба ‎"‎هه USD EUR CNY RUB 米 GBP JPY HAЙMAH WAPrA XAHWИЙH m3A33ллийH TEB XyAAЛAAH ABAX XyAAЛAAX 3495 3505 3760 3790 482 484 39.4 39 40. 4450 4550 23.5 23.8 2.40 2.43 446 451 3880 3950 2400 2480 2200 2250 SGD 2570 2670 SEK 290_ 320_ KRW HKD + CHF + CAD AUD 6‎" гэсэн бичвэр‎‎ нарын зураг байж магад

Харин Найман шарга захад энэ сарын 24-ний 11 цагийн байдлаар худалдан авах ханш нь 3495 төгрөг, худалдах ханш нь 3505 төгрөг болжээ. 

Монгол Улсын гадаад валютын улсын албан нөөц 4.9 тэрбум байгаа талаар Монголбанк өнгөрсөн сард мэдээлж байв. Энэ нь таван сарын бараа, эргэлтийн хэмжээг хангах нөөц юм.

Эдийн засагчдын зүгээс өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн ам.долларын ханш тогтмол өсөхөд импортын бараа бүтээгдэхүүн нэмэгдэж байгаа нь нөлөөлж байна гэдэг байр суурийг илэрхийлж байв.

Монголын зах зээл дээр долларыг оруулж ирдэг гол экспорт нь нүүрс байсан. Нүүрсний үнэ буурч, борлуулалт нь багассан учир Монгол руу орж ирэх долларын урсгал багасаж, төгрөгийн эсрэг долларын ханш чангарч байгаа талаар эдийн засагч Л.Оюуны зүгээс хэлж байсан юм. 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тангараг өргөсөн даруйдаа Канад, Мексик, Хятад зэрэг улсын импортын бараанд гаалийн татвар ногдуулахаар болсон. Түүний энэхүү мэдэгдэл дэлхийн зах зээлд хүндхэн дохио өгч байна. Дэлхий даяарчлагдчихсан энэ цаг үед манай улсын эдийн засаг зөвхөн дотоодоос хамаарахаа байж гаднын улсуудын бодлого нөлөөлж буйг энэхүү долларын өсөлтөөс харж болно. 

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.