dobu.mndobu

Хөрсний нуралтын улмаас зам эвдэрч, нэг иргэн амиа алджээ

Хөрсний нуралтын улмаас зам эвдэрч, нэг иргэн амиа алджээ

Сөүл хотын Кандун дүүрэгт гарсан том хэмжээний замын цөмрөлтөд унаж осолдсон мотоциклын жолооч амь насаа алджээ. Тодруулбал, өнгөрсөн Даваа гарагийн 18:30 минутын орчимд авто замын голд том хэмжээний нүх үүсэн байна. Улмаар тус замаар зорчиж явсан нэг автомашин өртсөн ч нүхэнд унаагүй, харин мотоцикл унаж явсан иргэн осолдож амиа алдсан байна. Мотоциклын жолооч Пак (34 настай) нь замын цөмрөлтийн төв хэсгээс 50 метрийн зайтай газраас нэг өдрийн дараа олдсон байна.

Dashcam footage capturing the moment when a sinkhole suddenly opened up in front of the motorcyclist. Photo: X/@Tedchangsigi
Тэрээр осолдох үед өмсөж явсан хувцас, каск, мөн мотоциклын гуталтай хэвээр олдсон байна. "Ус, хөрс ихээр холилдсон, дээр нь ойр орчмын барилгын талбайн давчуу байдал нь том багаж техникүүдын замыг хаасан нь удаашруулж байсан тул аврах ажиллагаа удааширсан. Усыг зайлуулах үйл явцыг дуусгаж хөрсийг ухаж гаргах ажил хийгдсэний дараа бид (Пак)-ыг олж чадсан” гэж аврах ажиллагааны багаас мэдээлжээ.

Road collapse in Seoul kills one person-Xinhua

Ойролцоогоор 20 метр диаметртэй нүхний үүссэн шалтгааныг одоогоор шалгаж байгаа бөгөөд "Эргэн тойрон дахь хөрс, хог хаягдлыг цэвэрлэсний дараа бид ослын шалтгааныг нарийн тогтоох болно" хэмээн Аврах албаныхан хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

Хуваалцах:

|
Булган аймагт Ардчилсан нам олонхи боллоо

Булган аймагт Ардчилсан нам олонхи боллоо

16 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

ТАНИЛЦ: Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв

ТАНИЛЦ: Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв

20 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.