dobu.mndobu

Б.Ану-Үжин: Улаанбаатар трамвай төслийн ТЭЗҮ-ийг дөрөвдүгээр сард дуусгана

Б.Ану-Үжин: Улаанбаатар трамвай төслийн ТЭЗҮ-ийг дөрөвдүгээр сард дуусгана

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хөнгөн галт тэрэг буюу трамвай төслийг хэрэгжүүлж буй. Уг төслийн нэгдүгээр шугамын ТЭЗҮ 60 хувьтай, хоёрдугаар шугамын ТЭЗҮ 80 хувьтай үргэлжилж байгаа талаар төслийн удирдагч Б.Ану-Үжингээс тодрууллаа.

Тэрбээр “Дөрөвдүгээр сард багтаан төслийн ТЭЗҮ-ийг дуусгаж, олон улсын байгууллагуудын санал зөвлөмжийг тусгаж, үе шаттай батлуулна. Энэ зун барилга угсралтын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа тул зургаадугаар сараас өмнө олон улсын нээлттэй тендерийг зарлана” хэмээлээ.

Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөнд нийслэл хотод нийтийн тээврийн олон төрөлт хэлбэрийг хөгжүүлэх зорилт дэвшүүлсэн. Тодруулбал, трамвай төслийн нэгдүгээр шугам 10.2 км урт 14 буудалтай байх бөгөөд Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл үргэлжилнэ. Харин хоёрдугаар шугам “Steppe arena”-аас Сүхбаатарын талбай хүртэл 15.8 км урт, 19 буудалтай байна.

Хуваалцах:

|
Булган аймагт Ардчилсан нам олонхи боллоо

Булган аймагт Ардчилсан нам олонхи боллоо

16 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

ТАНИЛЦ: Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв

ТАНИЛЦ: Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв

20 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.