0
Цаг уурын байгууллагаас ирэх дөрөвдүгээр сарын цаг агаарын урьдчилсан тойм мэдээллийг гаргажээ.
Дэлхийн цаг уурын байгууллагаас тогтоосноор олон жилийн дундаж (ОЖД) утга гэдэг нь 1991-2020 оны хоорондох тухайн цаг уурын хэмжигдэхүүний дундаж утгыг авч үздэг. Сарын цаг агаарын урьдчилсан мэдээнд сарын дундаж агаарын температур, нийлбэр хур тунадасны хэмжээг дараах дөрвөн бүс нутгаар урьдчилан мэдээлнэ.
Баруун: (Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтай, Баянхонгор)
Төв: (Өвөрхангай, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв)
Зүүн: (Хэнтий, Дорнод, Сүхбаатар)
Говь: (Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говь-Сүмбэр)
Цаг агаарын үзэгдэл нутгийн 30 хувиас хэтрэхгүйгээр зурвас газраар ажиглагдах тохиолдолд "зарим газраар", 30-70 хувьд "ихэнх нутгаар", 70 хувиас дээш нутгийг хамрах тохиолдолд "нийт нутгаар" гэсэн нэр томьёо хэрэглэдэг.
Баруун аймгуудын нутгаар. Увсын ихэнх нутаг, Ховдын зүүн хойд, Завханы баруун хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Хур тунадас ихэнх нутгаар ОЖД-ийн орчим, Говь-Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу орох төлөв гарсан аж. Нэг болон хоёрдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-3ºС-аар хүйтэн байх юм. Хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-3ºС-аар дулаан байх төлөв гарчээ. Сарын эхний хагаст хур тунадас харьцангуй багатай байх хэдий ч салхи ихтэй байх магадлал өндөр, харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай.
Төвийн аймгуудын нутгаар. Булган, Сэлэнгэ, Төвийн нутаг, Хөвсгөлийн зүүн хэсгээр ОЖД-аас дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна. Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх, Булганы зүүн хэсгээр ОЖД-аас хур тунадас бага, Өвөрхангайн баруун өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногуудын дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-3ºС-аар хүйтэн байх юм. Хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-3ºС-аар дулаан байх төлөв гарсан аж. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үеэр зарим газраар, хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай.
Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас дулаан байна. Хэнтий, Дорнодын нутаг, Сүхбаатарын хойд хэсгээр ОЖД-аас хур тунадас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногуудын дунд үед ихэнх нутгаар ОЖД-аас 1-3ºС-аар хүйтэн байх юм. Хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД-аас 1-3ºС-аар дулаан байна. Сарын эхний хагаст хур тунадас харьцангуй бага салхи ихтэй байх магадлал өндөр ажээ. Харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай.
Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-ийн орчим байна. Өмнөговийн баруун хэсгээр ОЖД-аас хур тунадас ахиу, бусад нутгаар дунджийн орчим орно. Нэг, хоёр, гуравдугаар арав хоногуудын дунд үед ихэнх нутгаар ОЖД-аас 1-3ºС-аар хүйтэн байх юм. Хоёрдугаар арав хоногийн эхний хагас, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үед ихэнх нутгаар ОЖД-аас 1-3ºС-аар дулаан байх төлөв гарчээ. Сарын эхний хагаст хур тунадас харьцангуй бага, салхи ихтэй байх магадлал өндөр ажээ. Харин хоёр болон гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар хур тунадас орох магадлалтай гэжээ.
Хуваалцах:
Импортын барилгын материал, тоног төхөөрөмжийн Гаалийн албан татварыг 100 хувь чөлөөлнө
14 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Булган аймагт Ардчилсан нам олонхи боллоо
16 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Иргэн цалин, орлогоосоо 1%-ийн татвар төлдөг болох тухай өргөдөлд 63 мянган иргэн гарын үсэг зуржээ
17 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Групп сунгахдаа заавал биеэр очих шаардлагагүй болно
18 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЧӨЛӨӨТ БӨХ: Азийн АШТ-ээс гурван хүрэл медаль хүртлээ
19 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Менингоккокт халдвар авсан хүүхэд нас баржээ
19 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Шар өвс, хог хаягдлыг шатаахгүй байхыг анхааруулж байна
20 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
ЦЕГ: Боловсролын сайд, УИХ-ын гишүүн нар зодолдсон асуудлыг шалгаж байна
20 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ТАНИЛЦ: Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв
20 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Ойрын хоногуудад нутгийн зүүн хагаст хүйтэн салхи, шуургатай байна
20 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
ТЭЦ-5 станц нь нийслэлийн баруун бүсийг дулаанаар хангана
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Л.Энх-Амгалан: "Цалинтай ээж" хөтөлбөрийг төсөвт тааруулж нэрийг нь өөрчилнө
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ц.Батбаатар: Зөвшөөрөлгүй барьсан гүүрний орц, гарцаас үүдэн шар усны үерийн эрсдэл нэмэгдэж байна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Г.Хажидмаа: "Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг нэмүүлээд өгөөч" гэж загнах нь холгүй байна
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Л.Мөнхбаясгалан: Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг нарыг авчирч ял тооцохгүй юм уу
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Импортын барилгын материал, тоног төхөөрөмжийн Гаалийн албан татварыг 100 хувь чөлөөлнө
14 цагийн өмнө
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.