0
Багш Б.Идэржавхлан УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяагийн талаар мэдээллийг ил болгож, дахин шүгэл үлээлээ.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа бүтэн өнчин дөрвөн хүүхдэд хандив цуглуулж байр авч өгсөн ч өөр хүний нэр дээр шилжүүлсэн байсан нь өмнө нь ил болсон. Үүгээр зогсохгүй тэрбээр дөрвөн хүүхдийн гурвыг нь Сэлэнгэ аймгийн Мандал сум руу сургуульд явуулж, дотуур байранд нь амьдруулдаг байсан гэх мэдээлэл гарч эхэллээ.
Энэ талаар багш Б.Идэржавхлан "Хов болох вий.
Нөгөө яалаа даа, 4 хүүхдэдээ байрыг нь өгүүлээд. Тэгээд засал хийх талаар ярилцаад байж байсан чинь хоёр дүү нь гэртээ сургуульгүй байж байна. Юу болсон гэсэн чинь эгч нь "Гишүүн аниа маань 3 дүүг нь зүүн хараа руу дотуур байртай сургууль руу явуулаад, эгчээс нь байрыг нь аваад хоёр багшийгаа амьдруулж байсан байдаг юм даа. Тэгээд эгчийг нь хүртэл байранд нь оруулахгүй.
Тэр лайв дээр "Хөөж явуулаад ядарсан багшийгаа оруулна" гэдэг нь зүгээр нэг хэлчихсэн үг биш, бүр хийчихсэн үйлдэл байсан байгаа биз.
Тэгээд жилийн дараа нэг юм арай хийж 3 дүүгээ авч ирж байрандаа орсон байгаа юм шүү дээ. Тэгээд ирсэн боловч хоёр дүү нь сургуульгүй. Хаяггүй учраас. Саяхан бага дүүгийн хувийн хэргийг Сэлэнгээс очиж шилжүүлж авч ирсэн.
Одоо 2 дүүг нь сургуультай болгох гээд хөөцөлдөж байгаа.
Энэ тэгээд гишүүн аниагийн ариун шударга ёс зүй нь л байх даа.
Ингэх эрх тэр хүнд байгаа бил үү?
Ер нь Ц.Мөнхтуяа танд гэж хэлэхэд энд тэнд очихоороо "Боловсрол, Багш, хүүхэд" гэдэг 3 үгийг л ахиж битгий ярь.
Унаад босож яваа салбарыг минь улам муухай болгоод байна" хэмээн цахим хуудастаа бичжээ.
Харин үүнд УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа "За уучлаарай. Би бас хүүхдийн нэр төр гэж зөндөө л чимээгүй явсан. Надад хажууд дэргэд хамт байсан гэрчлэх олон багш нар байгаа шүү.
Би буяндаа бузар хийдэг булай амьтан биш . Амныхаа зоргоор их мэдэмхийрч байх шив" хэмээн тайлбар хэллээ.
Хуваалцах:
"Багануурын уурхайн ажилчид метилийн спиртэд хордож нас барсан байж болзошгүй"
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Ой, хээрийн түймрийн 90-95 хувь нь хүний буруутай үйл ажиллагаанаас шалтгаалж байна
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Нэр дэвшигчдийн талаарх мэргэжлийн, хараат бус дүгнэлт гаргах судлаач, мэргэжилтнүүдийг урьж байна
13 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Орлогын албан татварыг нэг хувь болгох тухай санал асуулгад 92,980 хүн гарын үсэг зуржээ
12 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Зогсоолоос болж маргалдан тоглоомон гар буугаар танхайрсан иргэдийг шалгаж байна
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Маргаашаас сайн дураар НДШ төлөх доод хэмжээ ₮106,920 болно
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЧУУЛГАН: Засгийн газрын гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэнэ
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЧӨЛӨӨТ БӨХ: Азийн аваргаас М.Лхагвагэрэл мөнгө, Н.Батбилгүүн хүрэл медаль хүртлээ
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Нутгийн зүүн хойд хэсгээр нойтон цас орж, цасаар шуурна
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Импортын барилгын материал, тоног төхөөрөмжийн Гаалийн албан татварыг 100 хувь чөлөөлнө
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Булган аймагт Ардчилсан нам олонхи боллоо
2 өдрийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Иргэн цалин, орлогоосоо 1%-ийн татвар төлдөг болох тухай өргөдөлд 63 мянган иргэн гарын үсэг зуржээ
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Групп сунгахдаа заавал биеэр очих шаардлагагүй болно
2 өдрийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.