dobu.mndobu

ЦАГ АГААР: Нутгийн зүүн хойд хэсгээр нойтон цас орж, цасаар шуурна

ЦАГ АГААР: Нутгийн зүүн хойд хэсгээр нойтон цас орж, цасаар шуурна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

31-ний өдөр нутгийн зүүн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.

 2025 гуравдугаар сарын 31-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй. Өдөртөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст баруунаас баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -22…-27 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг голын хөндийгөөр -15…-20 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -9…-14 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…-5 градус, бусад нутгаар -4…-9 градус, өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -2…+3 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, бусад нутгаар +3...+8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшинэ, үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -11…-13 градус, бусад хэсгээр -6…-8 градус хүйтэн, өдөртөө +5…+7 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна. Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Шөнөдөө -10…-12 градус хүйтэн, өдөртөө +5…+7 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, хур тунадас орохгүй. Өдөртөө үүлшинэ, ялимгүй хур тунадас орно. Салхи баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -10…-12 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна.

2025 оны 04-р сарын 01-нээс 04-р сарын 05-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

4-р сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 3-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 4-нд Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутгаар нойтон цас, цас орж, явган шуурга шуурна. Салхи 01, 03-нд говь, тал, хээрийн нутгаар, 02-нд нутгийн зарим газраар, 04-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Ихэнх нутгаар дулаарч, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -17...-22 градус, өдөртөө 0...-5 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -10…-15 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...-4 градус хүйтэн, өдөртөө +13…+18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -4…-9 градус хүйтэн, өдөртөө +7...+12 градус дулаан байна. 03-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Хуваалцах:

|
Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт зогслоо

Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт зогслоо

40 минутийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Цас орж, явган шуурга шуурна

Цас орж, явган шуурга шуурна

5 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.