dobu.mndobu

Улаанбаатарт 11 градус дулаан байна

Улаанбаатарт 11 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэх тул болзошгүй ой, хээрийн түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025 оны дөрөвдүгээр сарын 6-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз голын хөндийгөөр нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр +2…+7 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +16…+21 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +13…+18 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш секундэд 5-10 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. +9…+11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш секундэд 5-10 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. +10…+12 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш секундэд 7-12 метр. +8…+10 градус дулаан байна.

5 цагт Улаанбаатарт: 0 градус орчим, харьцангуй чийг 50 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

Хуваалцах:

|
Улаанбаатарт 11 градус дулаан байна

Улаанбаатарт 11 градус дулаан байна

7 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Нийт нутгаар дулаарна

Нийт нутгаар дулаарна

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Ослын улмаас гурван хүн нас баржээ

Ослын улмаас гурван хүн нас баржээ

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Нүүрсний экспорт 10.5 хувиар буурав

Нүүрсний экспорт 10.5 хувиар буурав

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томиллоо

АТГ-ын даргаар З.Дашдавааг улираан томиллоо

3 өдрийн өмнө

Сэтгүүлч Б.Хонгорзул

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.