0
Огноо2024-11-20
Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулжээ. Улмаар төрийн албаны зөвлөлөөс тогтоосон товын дагуу 2024 оны 4 дүгээр улирлын ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар нэгэн зэрэг эхэллээ.
Энэ удаагийн шалгалтад оролцохоор Улаанбаатар хотод 2165, улсын хэмжээнд 5011 иргэн бүртгүүлсэн байна. Улаанбаатар хотод төрийн албаны ерөнхий шалгалт 11 дүгээр сарын 20-25-ны өдрүүдэд үргэлжилнэ. Өдөртөө дөрвөн ээлжээр өгөх бөгөөд нэг ээлждээ 130 иргэн шалгалт өгнө. 2024 оны 1, 2, 3 дугаар улиралд зохион байгуулагдсан төрийн албаны ерөнхий шалгалтад Улаанбаатар хотод 5605 иргэн бүртгүүлж, 3963 иргэн шалгалт өгсөн юм. Үүнээс 1399 иргэн тэнцэж, төрийн жинхэнэ албанд анх орох иргэний нөөцөд бүртгэгдсэн байна.
Энэ талаар Төрийн албаны зөвлөлийн Нийслэл дэх салбар зөвлөлийн гишүүн Ү.Ганболд “Төрийн албаны ерөнхий шалгалт нийслэл, орон нутагт цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байна. Иргэдийг төрийн албанд сонгон шалгаруулж авах шалгалтын агуулга болон шалгалтын зохион байгуулалт улам боловсронгуй болсоор байна. Одоо цаг хугацаа, орон зайнаас үл хамааран Төрийн албаны шалгалтын сорил даалгаврыг бөглөх, холбогдох хууль, журмыг уншиж судлах, мэдлэгээ сорих, бататгах боломжтой болсон. Төрийн албаны ерөнхий шалгалт 100 хувь цахимд шилжиж, хөндлөнгийн нөлөөлөл, хүний оролцоогүй, ил тод нээлттэй явагдаж, шалгалтын дүн хэн нэгнээс биш зөвхөн өөрсдөөс тань хамаарч зөвхөн хэн сайн хичээж бэлдсэн нь тэнцэх, шалгалтад өндөр оноо авах нөхцөл бүрдсэн” гэдгийг хэллээ.
Хуваалцах:
С.Шаарийбуу: Төрийн өндөр албан тушаалтнууд охины минь хэрэгт нөлөөлсөн
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Б.Жавхлан: Алдагдалгүй төсөв батлахын тулд хөрөнгө оруулалтуудаа танана
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Г.Занданшатар: Төсвийн тухай хууль Засгийн газрын үйл ажиллагааны бодлоготой нийцэхгүй байна
11 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
11 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
МАН-ын Удирдах зөвлөл 15:00 цагт хуралдана
11 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Сэлэнгээс бусад аймгийн Засаг дарга нарыг томилжээ
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр БНСВУ-ын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийн дарга То Лам-д бараалхав
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЦЕГ: Цагаан давааны хогийн цэгээс Төрсний гэрчилгээний 142 ширхэг хавтас хураан авсан
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Ерөнхийлөгчийн тамгын газраас төсвийн асуудлаар мэдээлэл хийнэ
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
100 сая төгрөгийн шагналын сантай “Жүдо топ-6” тэмцээн болно
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЗАСГИЙН ГАЗАР: Гашуунсухайт-Ганцмод төмөр замын төслийн явцын талаар хэлэлцэж байна
8 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Dobu хөтөч: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалттай холбоотой хэвлэлийн хурал болно
8 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм дулаан байна
8 цагийн дараа
Сэтгүүлч А.Сайханбаяр
Байнгын хорооны тогтоолын төслүүдийг баталлаа
8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Хөдөөд гурван хүүхэд тутмын нэг нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна
9 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо
11 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
9 настай Э.Сондор бүжгийн спортын АЗИЙН АВАРГА боллоо
11 цагийн өмнө
Сэтгүүлч Б.Хонгорзул
Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ
13 цагийн дараа
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.