dobu.mndobu

Хуш модны 1202 кг самрыг хууль бусаар тээвэрлэж байгаад баригджээ

Хуш модны 1202 кг самрыг хууль бусаар тээвэрлэж байгаад баригджээ

Хуш модны 1202 кг цайруулсан самрыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор тээвэрлэж, явсан үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж, хэргийг прокурорт шилжүүлжээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагаас иргэн Б нь өнгөрсөн 2024 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр Хуш модны 1202 кг цайруулсан самрыг зохих зөвшөөрөлгүйгээр, хуульд зааснаас өөр зорилгоор Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт тээвэрлэж, явсан үйлдлийг тогтоон мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.

Улмаар иргэн “Б” нь Монгол орны ховор ургамлын жагсаалтад орсон байгалийн ургамлын үр, эрхтнийг хууль бусаар түүж, бэлтгэсэн, тээвэрлэсэн зэрэг үйлдлийн улмаас 594,389,000 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлжээ.

Хуваалцах:

|
Б.Дэлгэрсайхан “дебиль”-дэв

Б.Дэлгэрсайхан “дебиль”-дэв

7 цагийн дараа

Сэтгүүлч Б.Хонгорзул

Гурван улсын 27 иргэнийг албадан гаргажээ

Гурван улсын 27 иргэнийг албадан гаргажээ

9 цагийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.