dobu.mndobu

ДХИС-ийн захирлаар цагдаагийн хурандаа О.Зоригтыг томиллоо

ДХИС-ийн захирлаар цагдаагийн хурандаа О.Зоригтыг томиллоо

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2025 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн Б/17 дугаар тушаалаар тус яамны харьяа Дотоод хэргийн их сургуулийн захирлаар Очирхуягийн Зоригтыг томиллоо.

О.Зоригт нь ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академийг Хуульч-Эрх зүйч мэргэжлээр, тус академийн 1 дүгээр факультетийг Цагдаагийн байгууллагын удирдлагын менежер-мэргэжилтэн, 3 дугаар факультетийг Дээд сургуулийн багш мэргэшлээр тус тус дүүргэж, ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан, цагдаагийн хурандаа юм. Ажилласан байдлын хувьд:

1991-1995 онд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн хэлтэст төлөөлөгч

1995-1998 онд Цагдаагийн ерөнхий газрын Тамгын хэлтэст Ахлах байцаагч

2004-2005 онд Цагдаагийн ерөнхий газрын Хяналт шалгалтын тусгай тасагт Зохион байгуулагч

2005-2006 онд Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх хэлтсийн дарга

2006-2008 онд Цагдаагийн ерөнхий газрын Тамгын газрын дарга

2008 онд Нийслэлийн цагдаагийн газрын дарга

2008-2009 онд Цагдаагийн академийн Цагдаагийн эрх зүйн тэнхимийн Эрхлэгч

2011-2012 онд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Захиргааны хэлтсийн дарга

2015-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Эрдэм шинжилгээ, инновацийн газарт Эрдэмтэн нарийн бичгийн дарга

2017-2018 онд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл нэгтгэн боловсруулах газрын дарга

2018-2020 онд Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны дарга

2020 онд Дотоод хэргийн их сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга

2020-2022 онд Дотоод хэргийн их сургуулийн Дэд захирал

2022-2023 онд Дотоод хэргийн их сургуулийн Сургалт, эрдэм шинжилгээний газрын захирал

2023 оноос ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яамны Зөвлөхөөр тус тус ажилласан туршлагатай.

Сануулахад, О.Зоригт нь 2008 оны долдугаар сарын 1-нд албан үүргээ хангалттай гүйцэтгэж чадаагүй гэх үндэслэлээр ял эдэлж байгаад суллагдсан билээ.

Хуваалцах:

|
Цас, цас орж, цасан шуурга шуурна

Цас, цас орж, цасан шуурга шуурна

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Гадаад худалдааны баланс эерэг гарлаа

Гадаад худалдааны баланс эерэг гарлаа

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Цасан болон шороон шуурга шуурна

Цасан болон шороон шуурга шуурна

3 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.