dobu.mndobu

Цас, цас орж, цасан шуурга шуурна

Цас, цас орж, цасан шуурга шуурна

 Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөөдөр /2025.04.12/ зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна.

 2025 оны дөрөвдүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур нутгийн баруун хагаст дулаарч, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 0...+5 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон голын хөндий, говийн бүс нутгийн баруун хэсгээр +11...+16 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +18...+23 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Дулаарч +6…+8 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +6…+8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +3…+5 градус дулаан байна.

5 цагт Улаанбаатарт: -10 градус хүйтэн, харьцангуй чийг 62 хувь, агаарын даралт 874 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна. 

Хуваалцах:

|
Цас, цас орж, цасан шуурга шуурна

Цас, цас орж, цасан шуурга шуурна

1 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Гадаад худалдааны баланс эерэг гарлаа

Гадаад худалдааны баланс эерэг гарлаа

2 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Цасан болон шороон шуурга шуурна

Цасан болон шороон шуурга шуурна

3 өдрийн өмнө

Сэтгүүлч Н.Уянга

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.