0
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар ТҮЦ ачиж буйтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. Нийслэлийн Засаг даргын тамгын газрын зүгээс ТҮЦ эрхлэгчдэд хоёр санал тавьжээ. Гэвч тэд зөвшөөрөөгүй аж.
Энэ талаар тэрбээр "ТҮЦ эрхлэгчдэд хандаж өнгөрсөн 5 дахь өдөр манай НЗДТГ-аас хоёр санал тавьсан. Таныг диплом шаардах болон шаардахгүйгээр нийслэлийн төр захиргааны бүх байгууллагад ажиллахыг урьж байна гэсэн. Үгүй гэсэн.
Дээр нь Нарантуул ОУХТ болон Хархорин худалдааны төвүүдэд лангуу бүтэн жилээр нь түрээсэлж өгье. Түрээсийн зардлыг нь хотын захиргаанаас даая гэсэн. Үгүй гэсэн. Шаарддаг зүйл нь бид энд ТҮЦ-ээ л ажиллуулах ёстой гэж байгаа юм.
Дүүргийн Засаг дарга нар, Захирагчийн ажлын албаны дарга нарт хэлье. Бүх улс төрийн гал дайралт нь над руу явж байгаа. Та хэд наад ТҮЦ-үүдээ ачиж дуусгах ёстой. Нэг хүнийхийг ч үлдээж болохгүй.
Жишээлбэл, Баянзүрх дүүрэгт 86 ТҮЦ үлдээвэл бусад ачуулсан 200 гаруй нь барьцана. Тийм учраас ТҮЦ ачиж байгаа, ТҮЦ-ийг нийтийн эзэмшлийн талбайгаас чөлөөлөх ажлыг бүгдийг нь ачиж дуусгах ёстой.
Намайг маажиж малтана уу, цохино уу, зодно уу би энэ болгоныг даваад гэтлээд гарна.
Тийм учраас ажил хариуцаж байгаа дарга нар маш зоригтой энэ асуудлаа шийдэж дуусга" хэмээн хэллээ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.