dobu.mndobu

"Шинэ Мөрөн" худалдааны төвийн оёдолчдод түрээсгүй ажлын өрөө гаргаж өгөхөөр болжээ

"Шинэ Мөрөн" худалдааны төвийн оёдолчдод түрээсгүй ажлын өрөө гаргаж өгөхөөр болжээ

Өчигдөр /2025.04.16/ Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатарын өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд Мөрөн сумын Засаг дарга Х.Тайванбаяр "Шинэ Мөрөн худалдааны төв" ОНӨХХК-д үйл ажиллагаа явуулж байсан 18 оёдолчинтой уулзаж, санал хүсэлт сэтгэгдлийг нь сонсож, дараах тодорхой шийдвэрүүдийг гаргалаа.

1 хүн ба бичвэр нарын зураг байж магад

Үүнд:

-Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатарын санаачилгаар үйл ажиллагаагаа явуулдаг “Хөдөөгийн шийдэл” ОНӨХХК-аас 5 оёдолчинд шулуун оёдлын машин, хэрээсний машин, эсгүүрийн ширээний иж бүрдлийг хөнгөлөлттэй нөхцөлийн хүрээнд зээлээр олгох;

-Оёдолчдын цаашид үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэх боломжийг хангаж, 10 дугаар багт байрлах “Бизнес хөгжлийн төв”-д ажлын 2 өрөөг түрээсгүй гаргаж өгөх;

-18 оёдолчны судалгааг гаргаж, Улсын Их Хурлын гишүүн Д.Батлутад уламжлан тоног төхөөрөмжийн дэмжлэгийг хүсэх;

-Нэрлэсэн жилийн хүрээнд гялгар уутнаас татгалзаж, дахин ашиглах боломжтой даавуун торны хэрэглээг нэмэгдүүлэх, ажлын хүрээнд оёдолчдод материал худалдан авахад сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрөөс 3 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг үзүүлэн хамтарч ажиллахаар боллоо.

Эргэн сануулахад, энэ сарын 14-ний 21:36 цагт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Элст баг “Шинэ Мөрөн” худалдааны төвд гал гарч тус төвд үйл ажиллагаа явуулдаг худалдаа эрхлэгчид ихээхэн хохирол амссан билээ. 

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

3 хүн ба бичвэр нарын зураг байж магад

4 хүн, хичээл хийж буй хүмүүс ба бичвэр нарын зураг байж магад

1 хүн, малгай ба бичвэр нарын зураг байж магад

Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.