0
Огноо2024-11-21
Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгт нийт 125 мянга гаруй иргэн үйлчлүүлсэн байна. Үүнээс 7869 нь буюу 6.3 хувь нь томуу, томуу төст өвчний шалтгаанаар амбулаториор үйлчлүүлжээ. Энэ нь өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад 1.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Үүнтэй холбоотойгоор арваннэгдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна. Энэ талаар НЭМГ-ын дарга П.Эрхэмбулганаас тодрууллаа.
Тэрбээр “Хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй буюу томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн хүүхдүүд ойр байгаа өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан, мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч гэрийн эмчилгээ бичүүлэх боломжтой. Энэ хүрээнд нийслэлийн хэмжээнд хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна. Тодруулбал, ажлын өдрүүдэд 08:30-20:00 цаг хүртэл, амралтын өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд ажиллаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор амралтын өдрүүдэд Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах яаралтай тусламжийн хэсгээр нийт 2107 хүүхэд үзүүлсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 230 тохиолдлоор буурсан” гэв.
Түүнчлэн ХӨСҮТ-ийн 45 дугаар долоо хоногийн мэдээллээр томуу, томуу төст өвчний тархалтын түвшин нийслэлийн хэмжээнд идэвхжилийн түвшинд байгааг тогтоосон. Өөрөөр хэлбэл алаг цоог дэгдэлтийн түвшинд хүрээгүй. Хэвийн үед нийслэлийн хэмжээнд хүүхэд хэвтэн эмчлүүлэх боломжтой 759 ор байдаг бөгөөд томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед 1100 орыг дэлгэх зохицуулалтыг Эрүүл мэндийн яам болон НЭМГ-аас хийгээд буй. Өнөөдрийн байдлаар орны ачаалал 145 хувьтай буюу ачаалал хэтэрсэн. Цаашид ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний тархалтын түвшин алаг цоог дэгдэлтийн үе рүү шилжсэн тохиолдолд нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 149 өрхийн эрүүл мэндийн төвийг уртасгасан цагаар ажиллуулахаас гадна хэвтэн эмчлүүлэх орны тоог үе шаттай нэмэхээр төлөвлөж байгаа юм.
Мөн энэ жил томуугийн дархлаажуулалтыг өнгөрсөн жилтэй харьцуулахад нэг сар гаруйн өмнө эхлүүлсэн. Энэ хэрээр эмнэлэгт хандаж, хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо буурна гэсэн хүлээлт байна. Өнөөдрийн байдлаар томуугийн зорилтот бүлгийн дархлаажуулалт 90 хувьтай байна.
Хуваалцах:
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа
16 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Дорнод аймгийн Засаг даргаар Ш.Ёлыг томиллоо
15 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Утааны хордлогоос сэргийлэх нь: Өдөр бүр 200 мл сүү ууж, долоо хоногт нэг удаа ууланд алхаарай
15 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Утааны хордлогоос сэргийлэх нь: Өдөр бүр 200 мл сүү ууж, долоо хоногт нэг удаа ууланд алхаарай
15 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
14 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Н.Номтойбаяр: "Цөмийн энергийн тухай хууль"-ийг зөв тайлбарлахгүй бол бид ДАРАМТАД ОРНО
13 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна
12 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Төсвийн хориг ба хоршсон улс төр
11 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Б.Ганболд Америк тивийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжинэ
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх БАЙРШЛУУД
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
“Та НӨАТ-ын сугалааны азтан боллоо” хэмээн кибер залилан хийж байна
10 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
Улс тунхагласны баяраар 10 сая төгрөгийн байтай барилдаан болно
10 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
Dobu хөтөч: Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулна
9 цагийн дараа
Сэтгүүлч Н.Уянга
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 3 градус дулаан
9 цагийн дараа
Сэтгүүлч Б.Хонгорзул
С.Шаарийбуу: Төрийн өндөр албан тушаалтнууд охины минь хэрэгт нөлөөлсөн
8 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ
9 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Б.Жавхлан: Алдагдалгүй төсөв батлахын тулд хөрөнгө оруулалтуудаа танана
11 цагийн өмнө
Сэтгүүлч Н.Уянга
Г.Занданшатар: Төсвийн тухай хууль Засгийн газрын үйл ажиллагааны бодлоготой нийцэхгүй байна
12 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа
12 цагийн өмнө
Сэтгүүлч А.Сайханбаяр
Хүүхдийн 22 амбулатори уртасгасан цагаар ажиллаж байна
12 цагийн дараа
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх БАЙРШЛУУД
10 цагийн дараа
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.