0
Монгол сагсан бөмбөгийн холбооны Үндэсний Дээд Лигийн финалын тоглолт өчигдөр (2025.04.21) Хасын Хүлэгүүд болон Бишрэлт Металл багуудын хооронд эхлэв.
Тоглолтын нэгдүгээр үеийн төгсгөлд Бишрэлт Металл багийн легионер тоглогч Дэвон Скотт Хасын Хүлэгүүд багийн төвийн тоглогч Б.Азбаярын дагзанд цохин унагаж спортын бус алдаа гаргасан.
Энэ талаар Бишрэлт Металл багаас мэдэгдэл гаргаж уучлал хүсэн багийн удирдах зөвлөлөөс Дэвон Скоттыг дараагийн хоёр тоглолтод тоглуулахгүй байх шийдвэр гаргаснаа мэдэгдлээ.
Уг тоглолтод Бишрэлт Металл баг 85:82 харьцаагаар хожсон бөгөөд цувралын харьцаа 1-0 болоод байгаа юм. Цувралын хоёр дахь тоглолт Лхагва гарагт (2025.04.23) 19:10 цагаас болно.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.