0
Төв аймгийн Жаргалант сумын Өгөөмөр багт /аймгийн төвөөс баруун хойд зүгт 170 км-т, сумын төвд, Сэлэнгэ аймгийн Баянгол сумаас 56 км-т/ байшин шатаж хажуугийн байшин луу тархан шатаж байна гэсэн дуудлагыг энэ сарын 21-ний өдрийн 15:25 цагт хүлээн авчээ.
Улмаар Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-гийн 7х8 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан аж. Уг гал түймэрт Э /5 настай, эмэгтэй/, Б /4 настай, эмэгтэй/, Г /2 настай, эмэгтэй/ нар өртөж нас баржээ.
Иймд хаврын хуурайшилт ихтэй энэ үед иргэд гал түймрийн аюулаас болгоомжилж бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байхыг анхааруулж байна.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.