0
Энэхүү марафоны хамгийн бяцхан оролцогчид гүйх боломжтой төрөл болох гэр бүлийн гүйлтэд 190 гаруй иргэн гүйхээр бүртгүүлсэн байна.
Жил бүр “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд оролцогчдын тоо нэмэгдэж байна. 2023 онд нийт 13,000 орчим хүн олон улсын гүйлтэд албан ёсоор бүртгүүлж оролцсон бол өнгөрсөн жил уг тоо хоёр дахин өсөж 30,000 хүн бүртгүүлж, гүйсэн юм.
Марафонд гүйх хүсэлтэй иргэд https://ulaanbaatar.marathon.mn/ цахим хаягаар болон “Hipay” аппликейшнээр бүртгүүлэх боломжтой. Бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаар олголт тавдугаар сарын 10-20-ний хооронд үргэлжилнэ.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.