dobu.mndobu

Хүүхдээ зодсон аавыг шалгаж, охиныг хамгаалалтад авлаа

Хүүхдээ зодсон аавыг шалгаж, охиныг хамгаалалтад авлаа

Нийслэлийн ... дугаар сургуулийн хоёрдугаар ангийн сурагч охиныг оройтож орж ирлээ гэх шалтгаанаар аав нь зодсон талаарх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. 

Энэ талаар ЦЕГ-аас "Бага насны хүүхэд аавдаа зодуулсан гэх мэдээллийн хүрээнд цагдаагийн байгууллагаас бүртгэлд авч шалгалтын ажиллагаа явуулж байгаа. Хүүхдийг хамгаалах байранд авч аюулгүй байдлыг хангасан. Уг асуудлыг шуурхай шалгаж шийдвэрлэхээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж буй" гэх мэдээллийг өглөө.

Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.