0
Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хэв журмын цагдаа дэд ахлагч Т.Цэнд-Аюуш албан үүргээ гүйцэтгэтгэж яваад бусдын амь насыг аварсан.
Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хэв журмын цагдаа дэд ахлагч Т.Цэнд-Аюуш өнгөрсөн дөрөвдүгээр сарын 20-нд гараа гэмтээж их хэмжээний цус алдаж байсан иргэнд анхан шатны тусламж үзүүлэн, хиймэл амьсгал хийн амь насыг нь аварсан юм. Улмаар тус иргэний ар гэрийнхэн Т.Цэнд-Аюушд талархлаа илэрхийлэн цахим хуудастаа мэдээлэл оруулсан.
Үүнтэй холбогдуулан хүний амь аварсан Т.Цэнд-Аюушийг ЦЕГ-ын даргын тушаалаар "Цагдаагийн гавьяа" тэмдгээр шагналаа.
Энэхүү шагналыг онцгой гавьяа байгуулсан алба хаагчид олгодог аж.
Хуваалцах:
Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.
Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.