dobu.mndobu

Б.Мөнгөнтуул Энэтхэгийн гран прид X байр эзэллээ

Б.Мөнгөнтуул Энэтхэгийн гран прид X байр эзэллээ

Олон улсын шатрын холбооноос зохион байгуулж буй "FIDE Women's Grand Prix" цувралын 2024-2025 оны улирлын тав дахь тэмцээн Энэтхэг улсын Пуна хотод амжилттай болж өндөрлөлөө. Тэмцээнд Б.Мөнгөнтуул гавьяат есөн өрөг тоглохдоо хоёр хожиж, хоёр тэнцэн, тав хожигдож, гурван оноотойгоор 10 дугаар байрт оров.

Энэхүү тэмцээнд Энэтхэгийн шатарчин Конеру Хумпи тэргүүлж, БНХАУ-ын тамирчин  Жу Жинер тэргүүлэв. Харин гуравдугаар байрт Энэтхэгийн шатарчин Дешмух Девяа шалгарлаа.

МУГТ, Их мастер Б.Мөнгөнтуулын хувьд энэ улиралд оролцох гран при тэмцээн дуусав. Тэрбээр гурван цувралд оролцохоос эхнийх болох Казахстаны Шымкентэд 9-10 дугаар байрыг хуваан эзэлсэн бол Монакод 1-3 дугаар байрт орсон юм. Харин Энэтхэгийн Пунад ийнхүү 10 дугаар байр эзэллээ. 

Түүний хувьд хоёр цувралын нийлбэрээр 121.67 оноогоор чансааны долоодугаарт жагсаж байсан бол гурав дахь гран прид оролцсоны дараа 11 дүгээрт эрэмбэлэгдэж байна.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.