dobu.mndobu

Жүдо бөхийн Азийн аваргад манай 18 тамирчин өрсөлдөнө

Жүдо бөхийн Азийн аваргад манай 18 тамирчин өрсөлдөнө

Өнөөдөр (2025.04.25) Тайландын Бангкок хотод жүдо бөхийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ.

Энэ удаагийн тивийн аваргад 30 орны 295 жүдоч өрсөлдөнө. Манай улсаас нийт эрэгтэй ес, эмэгтэй есөн шилдэг жүдоч эх орноо төлөөлнө.

Тодруулбал, үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч У.Эрдэнэбаатар, дасгалжуулагч П.Нямлхагва, Б.Хишигбаяр, Г.Болдбаатар нарын удирдлага дор 19 жүдоч өрсөлдөх юм.

Эрэгтэйчүүдийн,

-60 кг-ын жинд Б.Сүхбат,

-66 кг-д Б.Эрхэмбаяр,

-73 кг-д Л.Анхзаяа,

-81 кг-д О.Шинэбаяр,

-90 кг-д Б.Мөнхбаяр,

-100 кг-д А.Энхбаяр, Б.Хүдэрчулуун,

+100 кг-д Б.Гончигсүрэн, Ө.Пэрэнлэйжамц нар зодоглоно.

Харин эмэгтэйчүүдийн

-48 кг-ын жинд Г.Наранцэцэг,

-52 кг-д М.Нандин-Эрдэнэ, Б.Уранзаяа,

-57 кг-д Т.Ариунзаяа,

-63 кг-д МУГТ Л.Энхрийлэн,

-70 кг-д Д.Есүй,

-78 кг-д А.Дуламсүрэн,

+78 кг-д А.Адъяасүрэн нар барилдана.

Хуваалцах:

|

Холбоотой мэдээ

Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу.

Сэтгэгдэл

500 тэмдэгт хүртэл хязгаартай.

Сэтгэгдэл

Одоогоор сэтгэгдэл бүртгэгдээгүй байна.